Эрчим хүчний салбарт тулгарч буй асуудлыг хэлэлцэж, гэр хорооллын дэд

Эрчим хүчний сайд болон Нийслэлийн засаг даргын хамтарсан тушаалаар нийслэл Улаанбаатар хот орчмын цахилгаан, дулааны хэрэглээний өсөлтийг хангах техникийн шийдэл, дэд бүтцийн төслүүдийн байршлыг нарийвчлан тогтоох, ажлын тоо, хөрөнгө оруулалтын хэмжээг тооцоолох, мэдээлэл харилцан солилцох чиг үүрэг бүхий шуурхай ажлын хэсгийг нэгдүгээр сард байгуулсан. Уг ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр болж, УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний […]

Нийслэлийн 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар сольж,

Нийслэлийн хэмжээнд Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамж зэрэг 15 байршилд явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар хоёр байршилд явган хүний зам засварын ажил үргэлжилж байна. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.

“Дулаан байшин” амины орон сууцны нээлттэй өдөрлөг эхэллээ

“Дулаан байшин” амины орон сууцны нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болж байна. Тус өдөрлөг энэ сарын 7-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Өдөрлөгөөр агаарын бохирдлыг бууруулах байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй техник технологиуд болон гэр, байшин сууцны дулааны алдагдлыг бууруулах бүх төрлийн шийдлүүдийг танилцуулж байна. Мөн төрөөс үзүүлэх хөнгөлөлт урамшуулал, ногоон зээлийг мэдээллийг нэг дороос авах боломжтой. Өдөрлөгт […]

Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв

Хүннү хотын тээвэр логистикийн нэгдсэн төвийг 1019 га талбайд барина. Үүнээс 400 га талбайд тээвэр логистикийн бүсийг байгуулах юм. Тээвэр логистикийн бүс байгуулахтай холбогдуулан мэргэжлийн холбоод, үйл ажиллагаа эрхлэгч компаниуд, экспертүүд хотын дарга Х.Нямбаатар болон нийслэлийн холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр тээвэр логистикийн үйл ажиллагаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонслоо.

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно.

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна. Уг өдөрлөгөөр дугуйн спортын тамирчид, сонирхогчдын дунд тэмцээн, уралдаан болж, дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдод зориулсан чөлөөт худалдаа […]

“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид

НЗДТГ-ын дарга Д.Амгалан: -“Улаанбаатар Радио” ХХК нь анх нийслэлийн харьяаны радио байсан боловч менежментийн хувьчлалаар хувьчлагдсан. 2008 онд нийслэлийн өмчөөс “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокын зүүн жигүүрт нийт 1222 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон. Иймээс нийслэлийн өмчид буцаан авлаа. Энэ асуудал олон жил маргаантай байсны эцэст […]

2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн

2026 оны Орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнд нийслэлийн 9 дүүргийн 204 хорооны иргэдээс санал авч эхэллээ. Иргэдийн саналыг ирэх 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах бөгөөд саналаа “ОНХС” гар утасны аппликейшн, “Е-mongolia” аппликейшн болон https://onhs.mof.gov.mn цахим хуудаснаас өгөх боломжтой.

Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ.

Улаанбаатар хот 2025-2028 онд 24 мега төсөл хэрэгжүүлнэ. Үүний нэг нь “Улаанбаатар метро” төсөл. Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг өнгөрсөн оны 10 дугаар сард зарласан. Тэгвэл I шатны тендерийг энэ сарын 28-ны өдөр нээлээ. Уг тендерт 7 улсын 27 ААН материалаа ирүүлсэн […]

“Улаанбаатар марафон 2025”-ын сайн дурын ажилтны бүртгэл эхэллээ.

“Улаанбаатар марафон 2025” өдөрлөгөөр гүйгчдэд дэмжлэг, урам зориг өгч, иргэдэд шаардлагатай тусламж үзүүлэн ажиллах сайн дурын ажилтнуудын бүртгэл эхэллээ. Сайн дурын ажилтнууд гүйж буй хүмүүст урам хайрлах үг хэлж, шаардлагатай тусламжийг цаг алдалгүй хүргэхээс гадна өдөрлөгийн өмнөх бэлтгэл болон өдөрлөгийн үеэрх зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх юм. Сайн дурын ажилд оролцсоноор залуусын хувьд өөрийгөө нээх, […]