🏃‍♀️”Улаанбаатар марафон 2025″ 🏃

5 километрийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст өнөөдрөөс дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэллээ Бүртгүүлэх холбоос: Сайтаар бүртгүүлэх: https://ulaanbaatar.marathon.mn Hipay аппликейшнаар бүртгүүлэх: https://hipay.mn/app

“Улаанбаатарын соёлын өдрүүд”

Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ээр “Go Mongolia” үндэсний аялал жуулчлалын брэндийг сурталчлах, морьт харваа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчуудын үзэсгэлэн худалдаа, хоолны өдөрлөг, “Монгол Унгарын түүхийн жимээр” […]

Энэ бямба гарагт “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх

Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээг тавдугаар сарын 10-ны бямба гарагт зохион байгуулна.  

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулна.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 120 дугаар тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2025 оны А/365 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ оны тавдугаар сарын 21-ний өдөр 10:00 цагт Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор байрны Б блокийн 201 тоот хурлын танхимд танхим хэлбэрээр зохион байгуулна.    

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна.

Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байна.  

📌Энхтайваны өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд:

📌Энхтайваны өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд: Төмөр замын уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэл 350 метр авто замын нэгдүгээр эгнээг зорох; Багшийн дээдийн уулзвараас Гадаад хэргийн яамны уулзвар хүртэл зорчих хэсгийн хойд талын нэгдүгээр эгнээнд 280 метр суурь солих; Хоёр байршилд шүүрт худаг тус тус засварлаж байна.