Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай ЖАЙКА Монгол дахь төлөөлөгчийн газрын Эрчим хүчний салбар хариуцсан төлөөлөгч Шида Косүке тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын эрчим хүчний эх үүсвэр болон тулгамдаад байгаа асуудлын талаар ярилцаж, хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, судалгаа, цаашдын ажлын талаар […]
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ төрөл тусгай замын автобус /BRT/ төслийг хэрэгжүүлнэ. Өнөөдрийн байдлаар уг төслийн урьдчилсан зураг төслийн ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтийг авах судалгааны ажил үргэлжилж байна. Судалгаа дуусаж, санхүүжилт бүрэн шийдэгдсэний дараа ТЭЗҮ, нарийвчилсан зураг төсөл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. […]
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барих юм. Газар, нүүрс, ус хангамжийг нэг дор шийдсэн, байгаль орчинд ээлтэйгээр станцыг барина. ТЭЦ-5 станцын ерөнхий зохион байгуулалтын зурагт үндсэн цех, захиргаа, цахилгааны дэд станц, нүүрс буулгах талбай, […]
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм. Уг хурдны зам нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 километр үргэлжилнэ. Хотын төвийн авто замын ачааллыг […]
Улаанбаатар хотын 2025-2028 оны хооронд хэрэгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна. Урьдчилсан байдлаар дөрвөөс зургаан эгнээ бүхий 50 гаруй км урт үргэлжлэх Шинэ тойрог авто замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барина. Нэгдүгээр тойрог зам 26.4 км урт үргэлжлэх бол хоёрдугаар тойрог зам 24.4 км урт байх урьдчилсан […]
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн дэргэд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартад нийцсэн бүх төрлийн үйлчилгээг санал болгох жишиг номын сан барих ажлыг эхлүүллээ. Тус номын санг ирэх оны хоёрдугаар сард ашиглалтад оруулна. Уг төслийг БНСУ-ын Соёлын яамнаас зарласан “Хилийн чанад дахь номын сан” төслийн хүрээнд хэрэгжүүлж байна. Тус номын сангийн барилга […]
Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу трамвай төслийг хэрэгжүүлж байна. Уг төслийн нэгдүгээр шугамын ТЭЗҮ 60 хувьтай, хоёрдугаар шугамын ТЭЗҮ 80 хувьтай үргэлжилж байгаа талаар төслийн удирдагч Б.Ану-Үжингээс тодрууллаа. Тэрбээр “Дөрөвдүгээр сард багтаан төслийн ТЭЗҮ-ийг дуусгаж, олон улсын байгууллагуудын санал зөвлөмжийг тусгаж, үе шаттай батлуулна. Энэ […]
Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран shilen.gov.mn мэдээллийн системийг таниулах, албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, төрийн өмчит байгууллагын нийт 180 албан […]
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, метроны төслийг гүйцэтгэж буй БНСУ-ын “Духуа инженеринг” ХК хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Улаанбаатар метро төслийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхээр ШУТИС, БНСУ-ын Халла их сургуульд “2+2” хөтөлбөрөөр суралцуулж, эхний ээлжид 200 оюутныг сургахаар харилцан тохиролцоод байна. Тэгвэл өнөөдөр мэргэжилтнүүдийг бэлтгэх […]
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Тухайлбал, СХД-ийн хэмжээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан 303 зөрчлийг илрүүлж, […]
