“Гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх” ажлын үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн саналыг 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 16.00 минутаас өмнө info@hpa.ub.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Утас 70110733, 88095738
Энэ жилийн марафонд 41 улсын 30 мянга орчим иргэн оролцсон бөгөөд манай байгууллагын 10 албан хаагч 5 км-т гүйж барианд орлоо. Иргэд та бүхнийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэхийг уриалж байна.
🌳🌿🍀 “ШИНЭ НАЛАЙХ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН”-Д БУЙЛС МОДНЫ ТАРЬЦ СУУЛГАЖ “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД ГАЗРЫН ХАМТ ОЛОН НЭГДЭЖ ОРОЛЦЛОО.🌳🌿🍀
Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдрөөр “Европын өдөрлөг-2025” арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, Европын Холбооны гишүүн орнуудын Элчин сайд нар болон уран бүтээлчид тус өдөрлөгт оролцохоор Улаанбаатар хотыг зорьж, өргөн цар хүрээг хамарсан арга хэмжээг зохион байгуулсанд нийслэл Улаанбаатар хотын нийт ард иргэдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд НЗДТГ-ын санаачилгаар төрийн албаны шалгалтын танхим байгууллаа. Энэ талаар НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболдоос тодрууллаа.
Мэргэжлээ зөв сонгох боломжийг олгох “3L” буюу “Боловсролын өдөрлөг 2025” арга хэмжээг энэ сарын 19, 20, 21-нд Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Өдөрлөгт төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, сургалтын төвүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж, залууст мэргэжлээ хэрхэн зөв сонгох, гадаад, дотоодын сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, өөрийн хүсэлд тулгуурлан мэргэжлээ зөв сонгохын давуу тал, […]
“Улаанбаатар травэл экспо 2025” аялал жуулчлалын үзэсгэлэнг 11 дэх жилдээ зохион байгуулна. Тус үзэсгэлэн 5 дугаар сарын 16,17,18-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудлын их танхимд болно. Үзэсгэлэнд ирснээр иргэд, аялагчид дотооддоо болон гадаад улс руу мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал […]
Номын баяр жилээс жилд өргөжин тэлж, баярт дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцож байна. Түүнчлэн 35 дахь удаагийн номын баяраас хойш зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ нь гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн […]
5 километрийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст өнөөдрөөс дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэллээ Бүртгүүлэх холбоос: Сайтаар бүртгүүлэх: https://ulaanbaatar.marathon.mn Hipay аппликейшнаар бүртгүүлэх: https://hipay.mn/app
Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ээр “Go Mongolia” үндэсний аялал жуулчлалын брэндийг сурталчлах, морьт харваа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчуудын үзэсгэлэн худалдаа, хоолны өдөрлөг, “Монгол Унгарын түүхийн жимээр” […]
