Хүндэтгэх шалтгаанаар нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчсон орон нутгийн

Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан тохиолдолд хураамж авахгүй байх журам 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Тус журамд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар хүндэтгэх шалтгаантай иргэдээс хураамж авахгүй байх өөрчлөлт […]

Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлийг арилгуулж байна

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлүүдийг арилгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын албан хаагчид СХД-ийн 20 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, СХД-ийн 20 дугаар хороо, “Энхжин” худалдааны төвөөс 22-ын товчоо хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд чингэлэг байршуулж, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхлэх, бараа бүтээгдэхүүнийг явган хүний зам дээр өрж […]

Улаанбаатар метро төслийн ТЭЗҮ-нд тусгах олон нийтийн санал авч байна

Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар МЕТРО төслийн Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулахтай холбоотойгоор энэхүү судалгааг явуулж буй бөгөөд энэ нь зөвхөн судалгааны зорилгоор ашиглагдах болно. Таны санал уг ТЭЗҮ-д тусгагдах тул идэвхтэй оролцохыг уриалж байна. Та бүхэн доорх линкээр саналаа өгнө үү. https://forms.gle/wqj87KBXKY6B9WTr8 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Коринн Пэрера тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо. Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “Бүгд Найрамдах Франц Улс нь манай гуравдагч хөрш, Европ дахь чухал түнш. Түүнчлэн хоёр улс ураны салбарт хамтран […]

Хотын дарга БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны санал солилцлоо. Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, […]

ФИДИК-ийн жишиг гэрээний дагуу бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлж байна

Улаанбаатар метроны инженер геологийн судалгааны хүрээнд трассын 19.4 км уртад 42 цэгт, газрын гадаргаас 30 метрийн гүнд өрөмдлөг хийж, лабораторийн шинжилгээгээр хөрсний бүтэц, уян налархайн коэффициентийг тодорхойлсон. Гидрогеологийн судалгаагаар туннелийн өрөмдлөгийн явцад усны судал таарах эрсдэлүүдийг тодорхойлж, ус зайлуулах зохицуулалтыг төлөвлөөд байна. Метроны төслийн талаар хотын дарга Х.Нямбаатар “БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл метро барих […]

Х.Нямбаатар: Газар чөлөөлөлтийн нөлөөлөл багатай эхний шугамын ТЭЗҮ дөрөвдүгээр сард

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар трамвай төслийг хэрэгжүүлж байна. Төслийн трассын сонголт эцэслэгдсэн бөгөөд судалгаа, ТЭЗҮ, загвар зургийг боловсруулж байгаа юм. Тодруулбал, хөнгөн галт тэрэг буюу трамвайг хоёр трасстай байхаар төлөвлөсөн. Эхний шугам Нисэхийн тойрог, Яармагийн авто зам, 120 мянгатын уулзвар, Энхтайваны гүүрээр дамжин Сүхбаатарын талбай хүрнэ. Трамвайн хоёрдугаар шугам Сүхбаатарын талбайгаас Зунжин […]

Шинэ тойрог замын ТЭЗҮ-ийг зургаадугаар сард боловсруулж дуусна

Урьдчилсан байдлаар дөрвөн эгнээ бүхий нийт 58.8 км урт үргэлжлэх Шинэ тойрог замыг нэг болон хоёрдугаар тойрог замтай барихаар төлөвлөсөн. Тус төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлагдаж, “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК шалгараад байна. Хотын дарга Х.Нямбаатар “Тойрог хурдны замын урьдчилсан трасс гарсан, шинээр […]

“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-нд эхэлнэ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төвөөс сар шинийн баярыг угтан жил бүр “Амар байна уу” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 1-27-ны өдрийг дуустал өдөр бүр 09:00-20:00 цагийн хооронд “Соёолж молл” болон “Их […]

32 км үргэлжлэх Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замын олон улсын нээлттэй тендерийг өнөөдөр зарлалаа. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан мэдээлэл өгөв. Тус хурдны зам нь Баянзүрхийн гүүрнээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 32 км үргэлжлэх зургаан эгнээ бүхий гэрлэн дохиогүй, уулзваргүй нийслэл […]