“Хүннү 2222” хороолол орчмын авто замд борооны ус тогтож байгаа асуудалтай холбогдуулан өнгөрсөн жил ГУББГ-аас үзлэг шалгалт хийхэд “Тэсо” группийн хэрэгжүүлж байгаа “Альфа зоне” төсөл Суруга Монголын авто замын борооны ус зайлуулах 500 диаметртэй бетонон хоолойг цоолж, шугам хоолойд хөрсний ус шавхсан зөрчил илэрч байсан удаатай. Энэ онд ГУББГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран дахин үзлэг шалгалтыг […]
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2,206 нэгж талбар буюу 158 га газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж 12 мянган айлын орон сууцыг барихаар болсон. Газар чөлөөлөлтийн ажил өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн орон сууцны корпорацаас 12 мянган айлын орон […]
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бизнес инновацын газрын дэргэдэх Улаанбаатар инновацын төвийн стартапуудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудал болон шийдлийн талаар санал солилцлоо. Уг уулзалтыг төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд түшиглэн нийслэлийн инновацыг хөгжүүлэх бодлого, хотын тулгамдсан асуудлыг шийдэх […]
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн зүүн талын босоо түшиц ханыг бетоноор цутгах ажил 40 хувьтай үргэлжилж байна. Харин далангийн баруун талын түшиц ханыг инженерийн шугам сүлжээг шийдсэний дараа хийж эхэлнэ. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тухайн байршилд ажиллаж, уг ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Өнгөрсөн жилийн үерийн материаллаг […]
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж, энэ төрлийн осол нэмэгдэх хандлагатай байна. Сурронтой холбоотой осолд ихэвчлэн хүүхдүүд өртөж, бэртэж байгаа учир 18-аас доош насны хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох нийслэлийн Засаг даргын саналыг Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, […]
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол-Япон Бизнес Форум 2024” наймдугаар сарын 19-нд 09:00-18:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно. Энэхүү форумд Япон улсаас 150, Монголоос 400 орчим зочид төлөөлөгч болон бизнес эрхлэгчид оролцдог бөгөөд энэ удаа “Монгол Улсын Эдийн засаг, аж үйлдвэржилтийн төрөлжилт” сэдвээр зохион байгуулах юм. Уг сэдвийн хүрээнд хоёр улсын […]
Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто замыг наймдугаар сарын 19-ний өдрийн 04:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийслэлийн Сонгуулийн хороо Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслийг бүртгэсэн тогтоолыг нам, эвсэлд гардууллаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн сонгуулийн хороонд 15 нам, 1 эвсэл сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн байна. Үүнд: Монгол Ардын Нам Ардчилсан Нам Үндэсний […]
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/988 дугаар захирамж гарч Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд […]
Өнгөрсөн мягмар гарагт Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Хан-Уул дүүргийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзсан. Энэ үеэр зарим сургууль, цэцэрлэгийн орц гарцыг хааж барилга байгууламж, хашаа хайс барьсан асуудлыг шийдвэрлэх шаардлага байгааг уламжилсан. Үүнтэй холбогдуулан Засаг даргын орлогч ХУД-ийн 312 дугаар цэцэрлэгт өнөөдөр ажиллалаа. ХУД-ийн 04 […]
