Хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд урьж байна

Нийслэлийн хүн амын 2025 оны хаврын улирлын махны нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах зорилгоор махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжийг урьж байна. Махны нөөц бүрдүүлэх арга хэмжээнд оролцох хүсэлтэй махны үйлдвэр бүхий аж ахуйн нэгжийн хүсэлтийг 2024 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн […]

Есдүгээр сараас 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас

Улаанбаатар хотод өдөрт дунджаар хөдөө орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр 38 мянга болж өсдөг байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан. Тодруулбал, уг тогтоолд орон нутгийн тээврийн […]

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 76 хувьтай

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2.206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна. НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, нийслэлийн ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр нар Сэлбэ дэд төвд […]

БЗД-ийн хэмжээнд долоон байршилд авто зам шинэчлээд байнаБЗД-ийн хэмжээнд долоон

Энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 17 байршилд 19.5 км авто замыг шинэчиллээ. Тухайлбал, Баянзүрх дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн хоёр байршилд авто зам шинэчилсэн бол алслагдсан гурван дүүргийн таван шинэчлээд байна. Баянзүрх дүүрэгт: Намьяанжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 1.1 км авто зам; Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд 2.4 км авто […]

ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто замд ус зайлуулах

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ЕБ-ын 16 дугаар сургуулийн урд талын авто замыг анх барихдаа ус зайлуулах хоолой хийгээгүй. Улмаар  борооны ус тогтож, авто машин болон явган хүн зорчиход хүндрэлтэй байгаа юм.  Ийн өнөөдөр тус авто замд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Энэ талаар ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа. Тэрбээр “ЕБ-ын 16 дугаар сургуулийн […]

Л.Хосбаяр: Боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг дээшлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар Хан-Уул дүүргийн боловсролын байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар боловсролын чанарыг дээшлүүлж, тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, боловсролыг байгууллагад ажиллаж байгаа багш, ажилтан албан хаагчдын нийгмийн хангамжийг дээшлүүлж салбар дундын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр санал солилцлоо. Тус дүүргийн хэмжээнд […]

Драгон төвийн туслах авто замын ус зайлуулах шугам хоолойг угсарч

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төв орчимд ус зайлуулах шугам хоолойгүйн улмаас борооны ус тогтдог. Тэгвэл өнөөдрөөс тус байршилд ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ. Драгон төвийн туслах авто замын ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 20-нд угсарч дуусгахаар төлөвлөж байна. ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан “Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд зургаан байршилд ус зайлуулах шугам […]

Тахилтын нүхэн гарцад ус зайлуулах шугам хоолой угсарч эхэллээ

Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 13 байршилд борооны ус зайлуулах шугам хоолойг угсрах ажлыг үе шаттайгаар хийж буй. Үүний найман байршилд борооны ус зайлуулах шугам хоолой угсарч дуусаад байна. Улаанбаатар хотын зарим нүхэн гарц, авто замуудад борооны ус зайлуулах шугам хоолой хийгээгүйн улмаас их хэмжээний бороо орсон үед ус тогтоод байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн […]

Дүүргийн менежерүүдэд хот нийтийн аж ахуйн цэвэрлэгээнд цагийн зохицуулалт хийн,

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн хот, нийтийн аж ахуйн ажлуудыг дүүргүүд хариуцдаг болсон. Мөн  хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг үе шаттайгаар шинэчилж буй. Гэвч тоног төхөөрөмжөө зориулалтын дагуу ашиглахгүй, цагийн зохицуулалт буруу байгаагаас үүдэн ажлын цаг эхэлсэн байх үед зам талбай цэвэрлэн, шороо босгох асуудал үргэлжилсээр байгаа юм. Тиймээс дүүргийн менежерүүдэд хот нийтийн аж […]

Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороо орчимд хөрсний болон гадаргын

Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороо орчимд хөрсний ус ундарч, тухайн орчмын айл өрхүүдэд эрсдэл учруулаад буй. Уг асуудлыг шийдвэрлэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт дээрх хороонд харьяалагддаг СӨХ-ны дарга нартай уулзаж, энэ онд багтаан хөрсний болон гадаргын усны системийн нэгдсэн төлөвлөлт хийхээр болсон юм. Баянзүрх дүүргийн 25, 43 […]