Тахилтын нүхэн гарцад 350 метр урттай ус зайлуулах шугам угсарч

СХД-ийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад борооны ус зайлуулах шугам угсралтын ажил энэ сарын 13-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус ажил 60 хувьтай үргэлжилж байна. Тус нүхэн гарцад ус зайлуулах шугам байхгүйгээс үүдэн өмнөх жилүүдэд борооны ус ихээр тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл үүсдэг байсан. Тиймээс тухайн байршилд авто замын ус зайлуулах 350 метр урт […]

Зөвшөөрөлгүй 6154 метр хашааг буулгаад байна

Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас хашаа арга хэмжээний хүрээнд эзэмшил газраа хэтрүүлэн хашаалсан 187 байршлын 6154 метр хашааг буулгаад байна. Чөлөөлсөн талбайг явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж болгон тохижуулж байна. Мөн 76 байршилд 1224 гараашийг буулгаж газрын зөрчлийг арилгуулжээ. Газрын тухай хуулийн дагуу буруутай этгээдээр зөрчил арилгахад учирсан зардлыг нөхөн төлүүлдэг. 2022 онд […]

ХУД-ийн 16 дугаар хорооны 640 хүүхдийн суудалтай сургуулийг аравдугаар сарын

2022 онд ХУД-ийн 16 дугаар хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай сургууль болон 300 ортой цэцэрлэг барьж эхэлсэн. Гэвч дэд бүтцийн асуудлаас үүдэн барилгын ажил удааширч, өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уг сургууль, цэцэрлэгийн барилгын ажилд төсөв бага тавигдсан. Энэ нь ажил удаашрах нэг […]

22-ын товчоо чиглэлийн авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Сонгинохайрхан дүүрэг 20, 32 хороо, Авто худалдааны уулзвараас баруун аймаг салдаг тойрог болон “Энхжин” худалдааны төвөөс “Номин” агуулах хүртэл авто замыг тус тус наймдугаар сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 25-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн

Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон батлагдсан төсвийн дагуу улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 70 байршилд 2500 нэгж талбарыг чөлөөлж авто зам, ногоон байгууламж, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг ажлыг гүйцэтгэнэ. Өнөөдрийн байдлаар газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгоод байна. Мөн Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг […]

Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулна

НЗДТГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд энэ онд 70-100 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, түүний ач холбогдлын талаар иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн […]

Энэ онд нийслэлийн хэмжээнд 27,800 м.кв талбайд явган хүний зам

УБЗАА-наас энэ онд 27,800 м.кв талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ онд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг орчимд явган хүний зам шинээр хийж, иргэдэд ээлтэй хот болгохоор зорьж байгаа юм. Тухайлбал, СХД-ийн Өнөр хорооллын 107, 110 дугаар цэцэрлэг, 81, 86 дугаар сургууль, БЗД-ийн 44 дүгээр сургууль, […]

“Эко констракшн” ХХК болон “Бондушка” ХХК зөвшөөрөлгүйгээр хөрсний усаа борооны

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ГУББГ, нийслэлийн Хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, барилгын компаниуд хөрсний усаа хэрхэн соруулж, шавхаж байгаа талаар хяналт шалгалт зохион байгуулж, зөрчлийг арилгуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд дээрх ажлын хэсгийн төлөөлөл өнөөдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Эко Констракшн” ХХК-ийн […]

“Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

“Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг ГУББГ-аас энэ сарын 18-ны өдөр зогсоож, холболтыг салгасан. Гэвч тус компани наймдугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө барилгыг талбайгаасаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланк татан хөрсний усаа шахжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн шөнө тухайн байршилд ажиллаж зөрчлийг зогсоосон […]

Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам хоолой угсарч байна

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсрах ажил үргэлжилж байна. Ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 26-нд угсарч дуусгахаар төлөвлөж байна. Тодруулбал, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо таван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүсээд байгаа […]