Нийслэлийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх “Шинэ Зуунмод” дагуул хотыг 31.501 га газарт байгуулна. Уг бүтээн байгуулалтын хүрээнд 128.5 км авто зам, 250 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих юм. Шинэ Зуунмод хотын […]
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж буй төсөл болон Шинэ зуунмод хотын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хэлэлцлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд энэ сарын 18,19-нд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, […]
Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн. Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Ийнхүү 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 207 дугаар байрыг буулгах ажлын […]
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Өнөөдрийн байдлаар уг төслийн газар чөлөөлөх явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, төслийн хүрээнд нийт 2200 иргэн, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөхөөс 1670 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулаад байна. Газар чөлөөлөлтийн талаар нийслэлийн Газар […]
Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ болон 2025 онд хэрэгжих эрчим хүчний төслүүдийн талаар Нийслэл дэх эрчим хүчний төслийн менежер Р.Дагдантай ярилцлаа. -Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ, салбарын өнөөгийн байдал ямар байна вэ? -Энэ өвөл нийт эрчим хүчний системийн хэмжээнд 1500-1600 МВт ачаалалтай өвөлжиж байна. Улаанбаатар хот дунджаар 1245 МВт ачаалалтай буюу улсын эрчим хүчний хэрэглээний […]
Монгол улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Пунсалмаагийн Очирбатын нэр хүндийг мөнхлөх, хойч үедээ танин мэдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаас “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж”-ийг нэршүүлэх шийдвэр гаргасан. […]
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны гэр хорооллын айл өрхүүдэд агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын албан хаагчид […]
Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд холбосон. Тус батарей хуримтлуурын станц нь 2025 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сар гаруйн хугацаанд төвийн сиcтемд 7.566.000 киловатт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр […]
ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр байршилд нийт 37 мянган метр.куб суваг татаад байна. Мөн бусад халиа тошин үүссэн байршлуудад ажиллаж байгаа дүүргийн Онцгой комисс болон холбогдох албаныханд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, ажиллаж байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийт […]
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгөн, судалгаа гаргах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Өнөөдөр нийслэлийн Агаар, орчны бохирдолтой […]