Хог хаягдлын ачилт, тээвэрлэлтийн үйлчилгээний менежментийг сайжруулах ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд 18:00-21:00 цагаас бусад цагт хог хаяхыг хориглолоо. Өөрөөр хэлбэл, хог хаягдал тээвэрлэх ажлыг авто замын хөдөлгөөний ачаалалтай уялдуулан шөнийн цагийн хуваарьт шилжүүлээд байна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Түгжрэл ихтэй өдрийн цагаар бус шөнийн цагаар хогийг ачиж тээвэрлэх нь зүйтэй […]
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн хот нийтийн их цэвэрлэгээний талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн […]
2024 оны 4 дүгээр сард хотын дарга Х.Нямбаатар БГД-ийн 29 дүгээр хороонд ажиллаж, “Эрин эверест интернешнл” сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авах ажлыг эхлүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн сард тус сургуулийг төрийн өмчид авсан юм. Ингэснээр дээрх хороонд байрлах “Эрин”, “Өнөр” зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломжтой болоод буй. Мөн өнгөрсөн онд улсын сургууль, […]
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 онд хийх авто замын засвар, шинэчлэлийн ажил, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг хэрэгжилт, сургууль, цэцэрлэгийн газрын асуудал шийдвэрлэсэн судалгааны талаар хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн шуурхай […]
Нийслэлийн хэмжээнд нийт 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ-аас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж: “Энэхүү 46 байршлыг ГУББГ-аас эрэмбэлж, нэн шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байршлуудад өдөр бүр ажиллаж байна. Тухайлбал, хаврын шар усны үерээс сэргийлж, эрсдэл үүсэх боломжтой газруудад тогтмол арга […]
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын IV хуралдаан боллоо. Шуурхай штабын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшлийн агентлаг, байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар оролцлоо. Нийслэлийн эрчим хүчний чадлын дутагдлыг нөхөх төсөл хөтөлбөрүүд, гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр […]
Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Мати ле Блан болон ОУСК-ийн Ази номхон далайн дэд бүтэц, байгалийн нөөцийн газрын хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Готам […]
Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлэхэд анхаарч буй. Энэ хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяртай уулзаж, нийслэл хотод болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд […]
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэн баталгаажуулдаг билээ. Уг баталгаажуулалтын гэрчилгээг өнөөдөр нийслэлийн Архивын газар, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт гардууллаа. Эдгээр байгууллагад “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ стандартыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг үзүүлсэн бөгөөд “Глобал […]
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Энэ талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоорс тодрууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. […]