Монгол улсын анхны Ерөнхийлөгч, төр нийгэм, шинжлэх ухаан, боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, академич, шинжлэх ухааны доктор, профессор, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт Пунсалмаагийн Очирбатын нэр хүндийг мөнхлөх, хойч үедээ танин мэдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаас “Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит гудамж”-ийг нэршүүлэх шийдвэр гаргасан. […]
Нийслэлийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/33 дугаар захирамжаар Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны гэр хорооллын айл өрхүүдэд агаар бохирдуулагч эх үүсвэрийн судалгаа гаргах, хяналт шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд 2025 оны 01 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын албан хаагчид […]
Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс төвийн системд холбосон. Тус батарей хуримтлуурын станц нь 2025 оны нэгдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сар гаруйн хугацаанд төвийн сиcтемд 7.566.000 киловатт.цаг эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр […]
ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эдгээр байршилд нийт 37 мянган метр.куб суваг татаад байна. Мөн бусад халиа тошин үүссэн байршлуудад ажиллаж байгаа дүүргийн Онцгой комисс болон холбогдох албаныханд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, ажиллаж байгаа юм. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийт […]
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагааны аюулгүй байдал, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, халаалтын зуух, агаар бохирдуулагч гурав дахь эх үүсвэр түлж байгаа эсэхэд хяналт шалгалт хийж, зөвлөгөө, зөвлөмж өгөн, судалгаа гаргах ажлыг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байна. Өнөөдөр нийслэлийн Агаар, орчны бохирдолтой […]
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 2025 онд хоёр онцлох төслийг эхлүүлээд буй. Өнөөдөр МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ХУД-ийн IV хороонд ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “26 километр гаруй урттай нэгдүгээр тойрог зам Наадамчдын замаас урагшаа нисэхийн хурдны замтай холбогдох бол […]
Монгол Улсын Ерөнхий сайдын ахалсан Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Засгийн газрын шуурхай штабын II хуралдаан боллоо. Хуралдаанаар ирэх жилүүдэд нийслэл хотод хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. […]
Сонгинохайрхан дүүргийн 9, 26, 35 дугаар хороонд халиа тошин үүссэн байршлуудад Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг болон холбогдох албаныхан ажиллалаа. Тус дүүргийн хэмжээнд есөн хорооны 15 байршилд халиа тошин үүсээд байна. Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн энгэрт 20 орчим айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, нөхцөл байдал хүндэрсэн […]
Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд ГУББГ-аас халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна. Тодруулбал, 9 машин механизм, 20 гаруй инженер, техникийн ажилчид урьдчилсан төлөвлөгөөний дагуу өдөр бүр 3-4 байршилд тогтмол хөрсний усны урсгалыг сааруулах, айл өрхийг нүүлгэх, суваг татах, гарсан мөсөөр далан босгох, илүүдэл мөсийг тээвэрлэх зэрэг ажлыг үе шаттай хийж […]
Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлтийг carplate.ulaanbaatar.mn цахим системээр авч эхэллээ. Энэ талаар нийслэлийн Автотээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтын төвийн дарга Э.Ниндэвээс тодрууллаа. Тэрбээр “Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системтэй иргэд танилцах хугацаа өнөөдөр дуусаж, иргэдээс албан ёсоор захиалга авч эхэллээ. Туршилтын хугацаанд есөн мянга гаруй иргэн системд нэвтэрсэн. Систем маш энгийн, […]