Ус тогтсон нийт 20 дуудлага, мэдээллийн дагуу 28 байршилд ажиллалаа

Улаанбаатар хотод долоодугаар 20-ны 22:00 цагаас үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт ус тогтсон 20 дуудлага, мэдээлэл ирснээс 28 байршилд хариу арга хэмжээ авч ажилласан байна. Мөн долоодугаар сарын 22, 23-нд бороо орох төлөвтэй байгаа тул авч хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбатаас тодрууллаа. […]

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 45 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул удирдан явуулсан юм. Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын мэдээлэл өглөө. Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон […]

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц 80 хувьтай үргэлжилж

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт Таван шарын гарам хэсэгт ажиллалаа. Тухайлбал, Таван шарын гарам […]

ТЭЦ 2-оос 19 дүгээр сургууль хүртэл дулааны шугамыг өргөтгөн шинэчилж

ТЭЦ-2-оос 19 дүгээр сургууль хүртэл 400 мм голчтой шугамыг 500 мм голчтой болгон 980 метр өргөтгөн шинэчлэх дулаан болон цэвэр усны шугамын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа. Тэрбээр, “ТЭЦ-2-оос 19 дүгээр сургууль хүртэл 400 мм голчтой шугамыг өргөтгөн шинэчилснээр Баянгол […]

Зуун айлын уулзвараас Сэлбийн гүүр хүртэлх цэвэр усны шугамын угсралтын

Зуун айлын уулзвараас Сэлбийн гүүр хүртэл 900 мм голчтой 392 метр урт цэвэр усны шугамын угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа. Тэрбээр Улаанбаатар хотын барилгажилт тэлж, хүн амын тоо өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор усны хүрэлцээ дутмаг болж буй. […]

Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэл 2а магистралийн

Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэл 2а магистралийн 350 мм голчтой шугамыг 530 мм голчтой болгон 950 метр өргөтгөн шинэчлэх дулаан болон цэвэр усны шугамын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа. Тэрбээр “Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар […]

14 жил болсон авто замын хашлагыг байгалийн чулуун хашлагаар сольж

СХД-ийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж буй. Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотойгоор тус замын суурь асфальт бетон хучилтыг хийсэн бөгөөд долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 30 хүртэлх дахин асфальт бетоноор хүчитгэх юм. Ингэхдээ тус замын […]

Саппорогийн аюулгүйн тойргоос 25 дугаар эмийн сан хүртэл 11гд магистралийн

Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг долоодугаар сарын 16-ны өдрөөс шинэчилж эхэлсэн. Энэ хүрээнд Баянгол дүүрэг, “Техник Импорт” ХК буюу хүмүүсийн хэлж заншсанаар Саппорогийн аюулгүйн тойргоос 25 дугаар эмийн сан хүртэл 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгон 3.4 км өргөтгөн шинэчлэх дулааны шугамын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар […]

III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ

Баянгол дүүрэг, Өргөө кино театрын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх авто замыг долоодугаар сарын 19-ний өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих юм. Ингэхдээ инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад […]

Өнөөдрийн байдлаар 15 төрлийн 1.2 сая цэцэг суулгаад байна

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар мандарваа, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халгана, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 15 төрлийн 1.2 сая  цэцгийг тариад байна. Мөн 3D хэмжээст 28 цэцэгт байгууламжийг байгуулаад байна. Зарим иргэд цэцэгт байгууламжийг гишгэх таслах, гэрийн тэжээвэр […]