Он гарснаас хойш нийслэлийн онцгой байдлын газарт гал түймрийн 1089, аврах ажиллагааны 346 нийт 1435 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Нийслэлийн Онцгой байдлын газраас үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн эрсдэлтэй 45 байршилд дайрга, шуудайтай элс бэлтгэж бэлэн байдлыг хангах ажиллаж байна. Мөн алба хаагчид хөдөлгөөнт болон завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж Туул, Хэрлэн, Тэрэлж гол […]
ЧД-ийн 24 дүгээр хороо, Санзайн зам Ар согоотын автобусны буудал орчмын борооны ус зайлуулах шугам угсралтын хүрээнд долоодугаар сарын 25-ны 00:00-05:00 цагийн хооронд замын хөдөлгөөнийг хааж, 400ф хуванцар хоолой 500ф ган хоолой угсарлаа. Үргэлжлүүлэн тус байршилд 560 метр борооны ус зайлуулах шугам угсарч байна. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Оюунчимэгээс тодрууллаа. Өнөөдөр буюу долоодугаар сарын 25-ны 08:00 цагийн байдлаар Төв аймгийн зүүн, Хэнтий, Дорнод аймгийн нутгуудаар аадар орж байна. Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орно. Маргааш долоодугаар сарын 26-ний үдээс хойш зогсох төлөвтэй байна. Харин долоодугаар сарын […]
Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж буюу Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх авто замыг долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ […]
НИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ-г шинэчлэн батлах тухай, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай, барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Н.Мандуул нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг танилцууллаа. Тодруулбал, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн нийслэлийн […]
Сэлбэ, Дунд гол дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийт 25 аж ахуйн нэгж хамтран хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд нийт 370 мянган шоо метр лаг хашаасыг цэвэрлэхээс ажлын явц өнөөдрийн байдлаар 80 хувьтай үргэлжилж байна. Лаг хагшаасыг зөөж цэвэрлэсний дараа даланг өндөрлөж, өргөтгөн, хүчитгэх, зарим байршилд Сэлбэ […]
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун болон Сөүл хотын халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд нийгмийн халамжийн чиглэлээр тус хотын холбогдох байгууллагуудтай харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал […]
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба хамтран “Цэвэрч иргэн – цэмцгэр хот” тусгай арга хэмжээг өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж буй. Уг тусгай арга хэмжээний хүрээнд дараах зорилгыг дэвшүүлж ажилласан байна. Тодруулбал, Гудамж талбай, олон нийтийн […]
Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар нар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт ажиллалаа. Тус хогийн цэгийг 2009 онд байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд үүсэж буй нийт хог хаягдлын 60 орчим хувийг тус хогийн цэгт төвлөрүүлж, ландфил технологиор дарж, булдаг. Харин 2020 […]
Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг рүү явдаг авто замыг энэ онд багтаан засварлаж, шинэчлэхээр ажиллаж байна. Тодруулбал, Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлээс бонд босгож, түүнээсээ 150 тэрбум төгрөгийг хотын гол болон туслах замуудыг засварлаж шинэчлэхэд зарцуулахаар болсон. Энэ хүрээнд дээрх замыг засварлаж, шинэчлэх юм. Тус замын урт […]