Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дунд гол дагуу 300 метр үерийн хамгаалалтын барилга байгууламж барьж дууслаа. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан: -Өнгөрсөн зун болсон үерийн эрсдэлийг тооцоолоход зонхилох хэсэг нь зөвшөөрөлгүйгээр үерийн барилга, байгууламжийг хааж буусан, хийцлэл өөрчилсөн, газрын зөвшөөрлийн хэмжээг хэтрүүлж барилга, байгууламж барьсан тохиолдлууд байсан. Энэ хүрээнд […]
“Цэвэрч иргэн-цэмцгэр хот” тусгай арга хэмжээний хүрээнд дүүргүүдийн хог хаягдлын менежмент, тээвэрлэлтэд хяналт тавьж, зөрчил арилгуулж буй. Өнөөдөр УБЗАА-ны холбогдох мэргэжилтнүүд ХУД-ийн 17 дугаар хороо, “Кинг тауэр” орчимд ажиллалаа. Тодруулбал, тус хороонд сууц өмчлөгчдийн дөрвөн холбоо үйл ажиллагаа явуулдаг. Гэвч эдгээр СӨХ нь оршин суугчдын хог хаях цэгийг одоог хүртэл шийдэж өгөөгүй байна. Улмаар ил задгай […]
Өнгөрсөн нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн хэрэг гарсан. Үүний улмаас тус байрны 63 өрхийн 218 оршин суугчид өнөөдрийг хүртэл түрээсийн орон сууцанд амьдарч байна. Хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсгээс гал гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэр хэмжээг […]
Дулааны 2А магистраль шугамыг өргөтгөх ажлын хүрээнд наймдугаар сарын 1-ний өдрийн 08:00 цагаас 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл С.Зоригийн гудамж буюу УБ Сонгодо эмнэлгийн хойд талын замыг хаана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатар Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлортыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Сара Тэйлорт “Хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр Улаанбаатар хотод ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Мянганы сорилтын санд төслийн удирдлагын дэмжлэг үзүүлэн ажиллах болсон. Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын айл […]
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийд хамтран Монголчуудын өв соёлын “Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмыг наймдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна. Даншиг наадам нь Монголын соёл, шашны зан үйл, өв уламжлалыг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам бөгөөд аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон […]
Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах хүрээнд Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны гэр хорооллын 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлж, дахин төлөвлөнө. Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг олгож эхлээд буй. Тодруулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тухайн […]
Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын зураг төслийг 2022 онд гаргасан. Гэвч газар доогуурх инженерийн байгууламжийн асуудлаас шалтгаалан уг зураг төсөлд өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгаа юм. Иймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг хүлээн авч уулзаж, тус ажлыг эрчимжүүлэхийг үүрэгдлээ. Тодруулбал, […]
Нийслэлийн зам засвар арчлалтын хүрээнд III, IV хорооллын эцсээс Ахуйн үйлчилгээний төв хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан шинэчилж байгаа бөгөөд ажлын явц 80 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Замын ашиглалт хариуцсан мэргэжилтэн Б.Басхүү “Баянгол дүүрэг, Энэбишийн өргөн чөлөөний нийт 1.8 км үргэлжлэх авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн хүрээнд зургаадугаар сарын […]
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр ерөнхий боловсролын сургуулиудын их засвар болон өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцав. Тодруулбал, ерөнхий боловсролын 15 дугаар сургууль, тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, Эмээлтийн шинэ сургуулийн барилгын явцтай танилцсан юм. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд байрлах тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийг […]
