Нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг 2024 онд хийлээ

2024 онд нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн ажлыг эхлүүлж, жолооч нарын цалинг 1000 ам.долларт хүргэж, 15 жилийн дараа 600 автобусаар парк шинэчлэлт хийсэн. Мөн 600 автобусанд үнэгүй интернэт суурилууллаа. Хамгийн сүүлд 31 угсраа автобусыг өнгөрсөн есдүгээр сард үйлчилгээнд гаргаад байна. Нийтийн тээвэрт цогц шинэчлэл хийхээс өмнө үйлчилгээнд явж байсан автобусны 50 гаруй хувийнх нь насжилт […]

Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарч, Дунд

2024 онд Улаанбаатар хотын нийт 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугамыг угсарлаа. Мөн үерийн уснаас хамгаалах шаардлагатай гол байршлуудад шинээр 1.8 км үерийн далан барьсан. 2024 онд авто замын борооны ус зайлуулах 225 шүүрт худаг, 57 үзлэгийн худгийг шинээр барьж ашиглалтад орууллаа. Нийт 655 шүүрт худгийг засварлаж нөхжээ. Түүнчлэн Дунд голын […]

Нийслэлийн хэмжээнд 2024 онд 137.1 км авто замыг бүрэн шинэчиллээ

Нийслэлийн хэмжээнд 2024 онд нийт 62 байршилд 137.1 км авто замыг анх удаа бүрэн шинэчилж, 2025 онд давхар замууд барих бэлтгэлийг хийлээ. 2024 онд шинэчилсэн нийт авто зам нь сүүлийн 10 жилд шинэчилсэн авто замын дундажтай харьцуулахад 10 дахин урт байгаа юм. Тухайлбал, 2021 онд нийт 14 байршилд 12.9 км, 2022 онд 12 байршилд 15 […]

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” баярын тоглолтыг Д.Сүхбаатарын талбайн төв тайзнаа 12

Нийслэлээс жил бүрийн шинэ жилийн баярын өдрүүдэд, 9 дүүрэг болон Д.Сүхбаатарын талбайд иргэд, олон нийтэд зориулсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн 2001 оноос хойш жил бүр он солигдох мөчид иргэд Д.Сүхбаатарын талбайд цуглаж, хамтдаа шинэ оноо угтдаг болсон бөгөөд цугларсан иргэдэд зориулан “Улаанбаатарын мөнгөн шөнө-2024” урлагийн тоглолтыг зохион байгуулж ирсэн. Энэ уламжлалын дагуу […]

Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд 4776

Багануур дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах 50мвт хүчин чадалтай 200мвт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын станц энэ сарын 5-ны өдрөөс эхлэн төвийн бүсийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар тус станц төвийн системд 4776 МВт эрчим хүч нийлүүлээд байна. Ингэснээр өдөрт дунджаар 25.000 айл өрхийг оргил ачааллын үед цахилгааны хязгаарлалтаас сэргийлж байна. Өөрөөр хэлбэл таван аймгийн цахилгааны хэрэглээг хангах […]

Ч.Хувьзаяа: Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замыг бүрэн камержуулж, камерын

НЗДТГ-аас нутгийн захиргааны байгууллага буюу 9 дүүргийн Засаг даргын дэргэд теле камерын хяналтын дэд төвийг байгуулж, Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг 2024 онд шинээр суурилуулаад байна. Мөн Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг 2025 оны нэгдүгээр сард нээх юм. Ингэснээр нийслэлийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон […]

“Хүннүгийн язгууртны цогцолбор”-ыг тохижууллаа

Улаанбаатар хот орчмын түүх, соёлын дурсгалыг түшиглэн хөгжүүлж, аялал жуулчлалын эргэлтэд оруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 127187.0 ам.метр талбайд Хүннүгийн булш бүхий тохижилтын ажлыг хийж дууслаа. Бэлхийн амны Хүннүгийн булш нийт 10 булштай, анх 1960 онд малтсан бөгөөд хамгийн анх судалгааны эргэлтэд орсон гэдгээрээ онцлогтой юм. Тус […]

Д.Мөнхбаатар: Улаанбаатар хотод яндангүй бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, төвлөрсөн гурван хогийн дээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар “Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах тухай хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд ирэх сарын 15-нд батлуулахаар […]

Бөөрөлжүүтийн цахилгаан станц төвийн нэгдсэн системд эрчим хүч нийлүүлж эхэллээ

Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Гэвч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-нд тус станцын нүүрс татах туузан дамжуургын С6 хэсэгт […]

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх “Carplate” цахим системийг

Тээврийн хэрэгслийн улсын дугаар авах хүсэлт илгээх carplate.ulaanbaatar.mn цахим системийг арванхоёрдугаар сарын 30-ны өдөр нээж, нэгдүгээр сарын 15-ны өдөр иргэдээс улсын дугаарын захиалгыг албан ёсоор авч эхэлнэ. Энэ талаар “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын авто тээврийн хэрэгслийн бүртгэл хариуцсан албаны дарга Э.Ниндэвээс тодрууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотод улсын дугаар олгох дээд хэмжээг тогтоож, шалгуур үзүүлэлт батлагдсантай […]