2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд

Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан […]

Хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн зөрчлүүдийг хяналт шалгалтаар илрүүллээ

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин агаар, орчныг бохирдуулж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бусаар түүхий нүүрс хэрэглэсэн, автомашины дугуй, хуванцар зэрэг бусад хориглосон шатах материал түлсэн эсэхийг Цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хяналт шалгалт зохион байгуулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж, […]

Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл амжилттай хэрэгжиж

Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөл амжилттай хэрэгжиж байна. Төслийн эхний шугам болох “Яармаг, Арцат – Өнөр хороолол” чиглэлийн барилгын газар шорооны ажил 2024 оны дөрөвдүгээр сард эхэлсэн бөгөөд нарийвчилсан зураг төслийг Барилгын хөгжлийн төвийн Зөвлөлүүдийн хурлаар хэлэлцүүлэн, магадлах ажил хийгдэж байна. Төслийн гүйцэтгэгч “Пома” группийн Франц улсад үйлдвэрлэсэн эд ангийн материалууд 11 […]

2024 онд Таван шарын нүхэн гарцыг ашиглалтад хүлээлгэн өглөө

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн 4 байршилд нүхэн гарц байгуулах төслийг үе шаттай хэрэгжүүлж байна. Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн есдүгээр сард нээсэн юм. Тус нүхэн гарц ашиглалтад орсноор Монгол […]

Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 11гд магистралын шугамыг

Дулааны IV цахилгаан станцын гол магистрал шугам болох 11гд шугам нь хотын дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг. Гэвч 1983 оноос хойш 41 жил их засвар, шинэчлэлд ороогүй учраас элэгдэл, хорогдол ихээхэн үүссэн. Эрсдэл ихтэй шугам байсан. Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх тус 11гд магистралын шугамыг өнгөрсөн есдүгээр сард өргөтгөн шинэчилж дууслаа. Өргөтгөх […]

Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто зам,

2024 онд Наадамчдын гудамж буюу Яармагийн “Номин” дэлгүүрээс Эрчим хүчний гудамжны “ТЭЦ-IV”-ийн замтай холбосон зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай зам, гүүрэн байгууламжийг ашиглалтад оруулсан. Тус бүтээн байгуулалтын гүүр барих ажил 2022 онд, авто замын ажил 2023 оны наймдугаар сард эхэлж байсан бол өнгөрсөн есдүгээр сарын 26-нд зам, гүүрэн байгууламжийн зорих хөдөлгөөнийг нээсэн юм. Эргэн сануулахад, […]

Морингийн даваанд барилгын хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын хэмжээнд төвлөрсөн гурван хогийн цэгт жилд дунджаар 1.4 сая орчим тонн хог хаягдал цуглардаг. Үүний 20-30 хувийг барилгын хог хаягдал эзэлдэг. Тиймээс барилгын хог хаягдлыг дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтыг хийж, өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсан […]

Сэлбэ, Баянхошуу, Ханын материалд 20.000 айлын цогцолбор хороолол барина

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж, иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хорооллыг барина. Ингэхдээ төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх “20 минутын хот” нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлэх юм. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, […]

Бөөрөлжүүтийн цахилгаан станц болон Багануурын батарей хуримтлуурын станц нэгдсэн системд

Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, тус бондоос 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр 2011 онд эхэлсэн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийн эхний 150 МВт хүчин чадалтай станцыг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад оруулсан билээ. Тус станц энэ сарын 26-ны шөнийн 23:33 цагт төвийн бүсийн эрчим хүчний нэгдсэн […]

Нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэрт олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр зорьж буй төслийн нэг нь метро юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хамгийн том, хэвтээ чиглэлийн гудамж Энхтайваны өргөн чөлөөгөөр 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусаад байна. Мөн Улаанбаатар хотод […]