НЗДТГ болон Хил хамгаалах ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэн нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын эзэмшлийн газарт нийслэл хот холбогдох хууль тогтоомжийн дагуу 2500 айлын орон сууц […]
Эрдэнэтолгойн уулзвараас Газарчин дээд сургуулийн уулзвар хүртэлх 1.7 км авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Үргэлжлүүлэн явган хүний замыг нөхөн сэргээхээр ажиллаж байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон НЗХГ-ын дарга Б.Одбаяр нар тухайн байршилд ажиллалаа. Тодруулбал, тус авто зам дагуу гурван байршилд усны ундарга шинээр үүсэж, ус тогтож, авто замд эвдрэл үүсээд байсан юм. […]
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд давс, бодисын нөөцлөлт 80 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд 5500 тонн давс, 7000 тонн бодис хэрэглэсэн. Уг хэмжээнд тохируулан энэ оны давс, бодисын нөөцлөлтийг тооцож буй. Өнөөдрийн байдлаар 5500 тонн давс, […]
Гадаад харилцааны яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх замыг 10 дугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Улаанбаатар хотод 2013-2023 он хүртэл гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлсэн. Гэсэн ч дахин төлөвлөлтийн улмаас газраа чөлөөлүүлж, байр авч чадаагүй 640 өрх байна. Хотын дарга Х.Нямбаатар хохирсон өрхийн тооцоог гаргаж, хохирлыг барагдуулж шийдвэрлэж өгөхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм. Энэ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 өрхийн асуудлыг шийдэж, орон сууцтай болгов. […]
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” болон “Лариско медиа групп” компани хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi-ийг өнгөрсөн есдүгээр сард суурилуулсан. Ингэснээр Улаанбаатар хот нийтийн тээврээ үнэ төлбөргүй WiFi-аар бүрэн хангаж эхэлсэн дэлхийн цөөн нийслэлийн нэг болсон юм. Тухайлбал, Нью-Йорк хотын нийт автобусны зөвхөн 3 хувь л үнэгүй интернэттэй […]
Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн 31 ширхэг угсраа автобусыг үйлчилгээнд нэвтрүүлээд байна. Тодруулбал, иргэд олноор зорчдог “М:1-Таван шар-Офицеруудын ордон”, “М:2-Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай”, “М:3-Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатарын талбай” чиглэлд урт автобуснууд үйлчилгээнд явж байна. Шинэ урт автобусны нийт багтаамж 125 ба түүнээс дээш хүн тээвэрлэх хүчин чадалтай, 41 суудалтай. Манай […]
Нийтийн тээврийн салбарт 15 жилийн дараа 600 автобусаар парк шинэчлэлт хийв. Тодруулбал, үйлчилгээнд явж байсан автобусны 50 гаруй хувийнх нь насжилт хэтэрч, парк шинэчлэл хийхээс өмнөх хугацаанд 17 автобус шатсан. Энэ мэт эрсдэлтэй нөхцөл үүссэн учраас нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийг эхлүүлж, улмаар БНХАУ-ын дэлхийд худалдан авалтаараа тэргүүлж буй “Yutong Bus” компанийн 2023 онд үйлдвэрлэсэн […]
Нийслэлийн зүгээс буцалтгүй тусламж болон олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ханын материал орчимд 1800 айлын орон сууц барихаар төлөвлөж буй. Мөн Баянхошуунд 462 айлын ногоон орон сууцны хороолол барихаас эхний ээлжийн 110 айлын орон сууцыг энэ арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах юм. Дээрх байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох хүмүүс ажиллалаа. Сонгинохайрхан дүүргийн 5, […]
2024-2025 хичээлийн жилд буюу он дамнан улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулна. Дээрх 27 сургуулийг ашиглалтад оруулснаар 16400 суудал, 48 цэцэрлэг ашиглалтад орсноор 7350 ор нэмэгдэх юм. Энэ оны 10 дугаар сарын байдлаар 15 цэцэрлэгийн барилга, 7 сургуулийн барилгыг ашиглалтад орууллаа. Тухайбал, СХД-ийн 7 дугаар хороонд 150 ортой шинэ […]