Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийг 11 дэх жилдээ зохион байгуулна. Тус марафонд гүйх иргэдийг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэх юм. Өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй оролцогч гүйхээр бүртгүүлээд байна.

Улсын ахлах байцаагчийн 2026 оны “Барилгын дулаалгын материалын норм, стандартад

Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид ашиглах дулаалгын материалын чанар стандартыг сайжруулах, одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй норм, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн Хяналт шалгалтын газрын Улсын ахлах байцаагчийн 2026 оны “Барилгын дулаалгын материалын норм, стандартад нийцүүлэх тухай” 02-13-01/040/16 дугаар зөвлөмж гарлаа.

“Улаанбаатар марафон-2026” 5 дугаар сарын 23нд Сүхбаатарын талбайд болно.

“Улаанбаатар марафон” тавдугаар сарын 23-нд 11 дэх жилдээ Д.Сүхбаатарын талбайд болно. Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэж байна. Олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчид өмнөх жилүүдийн адил 500 метрээс 42 км хүртэлх долоон төрөлд өрсөлдөх боломжтой.

39 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн яармаг

Уг үзэсгэлэн яармагт Монгол БНХАУ, БНСУ, Япон, Герман, Польш, Итали, Турк, ОХУ зэрэг барилгын салбартаа тэргүүлэгч 20-иод улсын барилгын материал үйлдвэрлэгч, худалдаа ханган нийлүүлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч, хөрөнгө оруулагч, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч 400 орчим аж ахуйн нэгж, байгууллага оролцоно. Мөн Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын Яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Барилгын хөгжлийн төв […]

“УЛААНБААТАР–СӨҮЛ ОРОН СУУЦНЫ БОДЛОГО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

“Улаанбаатар–Сөүл орон сууцны бодлого” хэлэлцүүлгийг 2026 оны 4 дүгээр сарын 9, 10-ны өдрүүдэд “S-QUAD” төслийн хүрээнд амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Барилга, хот, орон сууцжуулалтын яам, нийслэл болон Дархан, Эрдэнэт, Төв аймгийн төр, захиргааны болон мэргэжлийн байгууллагууд, БНСУ-ын их, дээд сургууль, судалгааны байгууллагын төлөөлөл оролцож, орон сууцны бодлого, хот байгуулалтын чиглэлээр харилцан туршлага солилцож, санал бодлоо […]

УЛААНБААТАР-СӨҮЛ ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, Солонгос–Монголын хамтын ажиллагааны төв, Сөүлийн Үндэсний Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимтэй хамтран “S-QUAD” төслийн хүрээнд “Улаанбаатар-Сөүл орон сууцны бодлого” хэлэлцүүлэг 2026 оны 4 дүгээр сарын 9-ны өдөр эхэллээ. Хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, […]

УЛААНБААТАР-СӨҮЛ ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, Солонгос–Монголын хамтын ажиллагааны төв, Сөүлийн Үндэсний Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимтэй хамтран “S-QUAD” төслийн хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 09, 10-ны өдөр “Улаанбаатар-Сөүл орон сууцны бодлого” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлгээр Улаанбаатар хотод хэрэгжиж буй ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган шинээр барих, […]