УЛААНБААТАР-СӨҮЛ ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, Солонгос–Монголын хамтын ажиллагааны төв, Сөүлийн Үндэсний Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимтэй хамтран “S-QUAD” төслийн хүрээнд 2026 оны 04 дүгээр сарын 09, 10-ны өдөр “Улаанбаатар-Сөүл орон сууцны бодлого” хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Хэлэлцүүлгээр Улаанбаатар хотод хэрэгжиж буй ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, түүнийг шийдвэрлэх боломжит гарц тодорхойлох, харилцан туршлага солилцох зорилготой.

Монгол–Солонгосын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар хот байгуулалт, хот дахин төлөвлөлтийн салбарт ажиллаж буй хүний нөөцийг бэхжүүлэх, салбарын хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой.

Хэлэлцүүлэгт Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК, Улаанбаатар орон сууцжуулалт ХХК, Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв зэрэг байгууллагууд хамтран оролцоно.

 

Холбоо барих утас: 70110733, 80190136