Нийслэлийн төв талбайд алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа

Монгол Улсын Их Хурлаас 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүх, соёл, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг батлан жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн төв талбайд алтан соёмбот далбаагаа мандуулж, цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагааг зохион байгуулсаар ирсэн. Монгол Улсын үндсэн […]

Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал болж байна

Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Цэргийн ёслол хүндэтгэлийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Д. Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг […]

Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн их засварыг ирэх сарын 25-нд

Нийслэлийн ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн одоогийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүйн улмаас ус алдах, өвлийн улиралд анги, танхим хүйтэн байх зэрэг асуудлууд сүүлийн жилүүдэд нэмэгдсэн. Иймээс энэ жил тус сургуульд иж бүрэн засвар хийж, жишиг сургууль болгохоор нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгасан юм. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын […]

ХБНГУ-ын Фрайбург хотын Соёл, олон улсын харилцаа хариуцсан I дарга

Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Дээлтэй Монгол наадам”-ын нээлтийн арга хэмжээг 18 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хүрээнд НЗДТГ-ын дарга П.Хадбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Фрайбург хотын Соёл, олон улсын харилцаа хариуцсан Нэгдүгээр дарга Ульрих Фон Кирхбах тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд хотууд хоорондын аялал жуулчлалыг […]

“Дээлтэй Монгол” наадам төв талбайд болж байна

Үндэсний их баяр наадмын хүрээнд “Дээлтэй Монгол” наадмыг өнөөдөр төв талбайд зохион байгуулж байна. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, угсаатны дээл хувцас, эд хэрэглэл, соёлын биет бус өвийг сурталчлах замаар Нийслэл Улаанбаатар хотыг Олон Улсад сурталчлах, жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэлэг үйлчилгээг бий болгоход чиглэсэн уг наадам энэ жил […]

Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд руу салдаг уулзвар хүртэлх 9.5 км

СХД-ийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотойгоор тус замын суурь асфальт бетон хучилтыг хийсэн бөгөөд долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 30 хүртэлх дахин асфальт бетоноор хүчитгэх юм. Ингэхдээ тус замын худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулах […]

Нийслэл Бөөрөлжүүтийн цахилгаан станцад 300 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулснаар эхний

Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Ингэснээр тус станцын эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станц ирэх аравдугаар сард ашиглалтад орох боломжтой боллоо. Энэ хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар, Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд […]

СХД-ийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт Сонгинохайрхан дүүргийн 62-р сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг гүйцэтгэгч “Ганзосон” ХХК-ийн төлөөлөлтэй уулзаж нэмэлт санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотголд оруулахаар шийдвэрлэсэн. Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Барилгын хөгжлийн төв, Боловсролын ерөнхий газар, Барилга […]

Сэлбэ, Дунд голын лаг хагшаасыг цэвэрлэх ажил наймдугаар сарын эхээр

Болзошгүй үерийн эрсдэлээс сэргийлж, НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан зургаадугаар сарын 21-22-ны өдрүүдэд Дунд, Сэлбэ гол дагуу ажилласан. Энэ үеэр тухайн гол орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дунд, Сэлбэ гол дагуух мод бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн. Өнөөдөр […]