Өргөө кино театрын хойд уулзвараас ЭХЭМҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг

Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж буюу Өргөө кино театрын хойд уулзвараас Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн уулзвар хүртэлх авто замыг долоодугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ […]

ЕБ-ын 30 дугаар сургуулийн хуучин барилгыг нурааж, шинэ сургууль барина

НИТХ-ын ээлжит бус XXII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ-г шинэчлэн батлах тухай, нийслэлийн сонгуулийн хороо байгуулах тухай, барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын орлогч Н.Мандуул нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай асуудлыг танилцууллаа. Тодруулбал, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн нийслэлийн […]

БНСУ-ын усны байгууламжийн экспертүүд Сэлбэ, Дунд голын цэвэрлэгээний үйл явцтай

Сэлбэ, Дунд гол дагуу мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаас цэвэрлэх ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд нийт 25 аж ахуйн нэгж хамтран хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд нийт 370 мянган шоо метр лаг хашаасыг цэвэрлэхээс ажлын явц өнөөдрийн байдлаар 80 хувьтай үргэлжилж байна. Лаг хагшаасыг зөөж цэвэрлэсний дараа даланг өндөрлөж, өргөтгөн, хүчитгэх, зарим байршилд Сэлбэ […]

БНСУ-ын Сөүл хотын Халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Нийгмийн Халамжийн Зөвлөлийн дарга Ким Хён Хун болон Сөүл хотын халамжийн байгууллагуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр талууд нийгмийн халамжийн чиглэлээр тус хотын холбогдох байгууллагуудтай харилцан туршлага судлах, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал […]

“Цэвэрч иргэн – цэмцгэр хот” тусгай арга хэмжээг хоёр сарын

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба хамтран “Цэвэрч иргэн – цэмцгэр хот” тусгай арга хэмжээг өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж буй. Уг тусгай арга хэмжээний хүрээнд дараах зорилгыг дэвшүүлж ажилласан байна. Тодруулбал, Гудамж талбай, олон нийтийн […]

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 27 га талбайд нөхөн сэргээлт

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар нар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт ажиллалаа. Тус хогийн цэгийг 2009 онд байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд үүсэж буй нийт хог хаягдлын 60 орчим хувийг тус хогийн цэгт төвлөрүүлж, ландфил технологиор дарж, булдаг. Харин 2020 […]

Толгойтын замаас Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг хүртэлх замыг засварлаж,

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байрлах Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг рүү явдаг авто замыг энэ онд багтаан засварлаж, шинэчлэхээр ажиллаж байна. Тодруулбал, Улаанбаатар хот анх удаа дотоодын зах зээлээс бонд босгож, түүнээсээ 150 тэрбум төгрөгийг хотын гол болон туслах замуудыг засварлаж шинэчлэхэд зарцуулахаар болсон. Энэ хүрээнд дээрх замыг засварлаж, шинэчлэх юм. Тус замын урт […]

Олон Улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг

Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх 15.7 км урт, 7 метр өргөн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулсан байдаг. Түүнээс хойш дээрх авто замд засвар, шинэчлэлтийн ажил хийгдээгүй. Өмнө нь дээрх авто замд нөхөөс хийх боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч байжээ. Тэгвэл нийслэлийн Засаг даргын тамгын газраас дээрх […]

Боловсролын их сургуулийн баруун талын авто замыг түр хааж, дулааны

Дулааны 2А магистраль шугамыг өргөтгөх ажлын хүрээнд долоодугаар сарын 27-ны өдрийн 00:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө буюу Боловсролын их сургуулийн баруун талын авто замыг хаана. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сонгинохайрхан дүүргийн арын далан дагасан авто замын засвар, шинэчлэлтийг энэ

Сонгинохайрхан дүүргийн 4, 5 дугаар хороо, дүүргийн арын далан дагасан авто замын засвар, шинэчлэлтийг энэ ондоо багтааж хийнэ. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа. Бид Улаанбаатар хотын бондыг анх удаа босгож, 150 тэрбум төгрөгийг авто замын засвар шинэлэлтийн ажилд зориулахаар болсон. Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр:  -Өнгөрсөн зургаадугаар […]