2024-2025 оны хичээлийн жилд 27 сургууль, 48 цэцэрлэг шинээр ашиглалтад

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, өвөлжилтийн бэлтгэл, үерийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ хичээлийн жилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэг нийслэлд шинээр ашиглалтад оруулна. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “2024 оны наймдугаар сарын […]

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмын Их насны морьдын уралдааны бай

“Даншиг наадам-Хүрээ цам 2024″ наадмын Их насны морьдын уралдааны бай шагналыг гардууллаа. Түрүү магнайд Төв аймгийн Аргалант сумын аймгийн алдарт уяач Д.Батаагийн 300 дугаартай Д.Мөнхбаярын унасан цавьдар морь, аман хүзүүд Увс аймгийн Цагаанхайрхан сумын уяач Ч.Нямдэлэгийн 1 дугаартай Ц.Билгүүний унасан хээр морь орсон юм.  Түрүү магнай: Төв аймгийн Аргалант сумын аймгийн алдарт уяач Д.Батаагийн 300 дугаартай Д.Мөнхбаярын […]

Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2024” эхэллээ

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж буй Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2024” Хүй долоо худагт эхэллээ. Энэ амралтын өдрүүдийг дуустал үргэлжлэх уг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан зохион байгуулж буйгаараа онцлогтой. […]

Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ОХУ-ын Санкт-Петербург хотын төлөөлөгчдийг хүлээн авч

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ОХУ-ын Санкт-Петербург хотын Засгийн газрын Тээврийн хорооны дарга Енокаев Валентин Камилевич, Аялал жуулчлалын Хөгжлийн хорооны нэгдүгээр орлогч Евгений Панкевиче болон бусад төлөөлөгчид оролцсон юм. Энэхүү уулзалтаар хотын дарга Х.Нямбаатар Монгол Улс, ОХУ хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын […]

Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Солонгос улсын Борёон хотын

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Борёон хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтыг төлөөлж Борёон хотын Захиргааны зөвлөлийн гишүүн Пак Сан Мо, Борёон хотын захиргааны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Хван Му Юэнь болон бусад төлөөлөгчид оролцлоо. Уулзалтаар […]

Зүүн Хойд Азийн хотын дарга нар хамтарсан мэдэгдэл гаргав

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт 2024 оны наймдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн чуулга уулзалтад бүс нутгийн таван улс, 10 хот, олон улсын болон дотоодын байгууллагуудын нийт 230 орчим зочид, төлөөлөгчид оролцов. Чуулганд оролцсон хотын дарга нар болон төлөөлөгчдийн зүгээс хамтарсан мэдэгдэл гаргалаа. […]

Зүүн Хойд Азийн хотын дарга нар аялал жуулчлалын хөгжлийн талаар

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Чуулга уулзалтын хоёрдугаар хуралдаан “Эдийн засгийн өсөлтөд аялал жуулчлал, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин ажиллах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Бүс нутгийн хотуудын соёл-аялал жуулчлалын хамтын үйл ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна “Монголын аялал жуулчлалын холбоо”-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр эхний илтгэлийг “Улаанбаатар аялал жуулчлал: хотын иргэд […]

Хотын дарга Х.Нямбаатар хатагтай Жун Сук Пакийг хүлээн авч уулзав

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Дэлхийн ухаалаг тогтвортой хотуудын байгууллага “WeGo”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Жун Сук Пакийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нь “WeGo”-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Жун Сук Пакад “Digital city” төслийг танилцуулж, […]

Х.Нямбаатар: Улаанбаатар хот дэд бүтцийн хүндрэлээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн чуулга уулзалт “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байгаа юм. Чуулганы эхний илтгэлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тогтвортой хөгжил” төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр хэлэлцүүлэв. Тэрбээр илтгэлдээ, “Миний […]

Япон улсын Мияконожо хотын орлогч дарга Казутоши Нишида тэргүүтэй төлөөлөгчдийг

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтыг “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байна. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Япон улсын Мияконожо хотын орлогч дарга Казутоши Нишида тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар чуулга […]