Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд “Гоби ресурс хилл” ХХК нийтийн эзэмшлийн зам талбайд 120 метр хашааг хэтрүүлэн барьсан зөрчлийг өчигдөр буюу долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн арилгуулж байна. Тодруулбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны А/344 тушаалаар “Гоби ресурс хилл” ХХК-нд тус газарт 8.8 га газар ашиглах эрх олгосон байдаг. Гэвч тухайн […]
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр үерийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ талаар мэдээлэл өглөө. Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтайгаас 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй. Их хэмжээний бороо ороход ус зайлуулах шугам хоолойгүй зарим байршилд ус ихээр тогтдог юм. Энэ талаар ГУББГ-ын Ажлын албаны […]
Улаанбаатар хотод долоодугаар 20-ны 22:00 цагаас үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт ус тогтсон 20 дуудлага, мэдээлэл ирснээс 28 байршилд хариу арга хэмжээ авч ажилласан байна. Мөн долоодугаар сарын 22, 23-нд бороо орох төлөвтэй байгаа тул авч хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбатаас тодрууллаа. […]
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул удирдан явуулсан юм. Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын мэдээлэл өглөө. Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон […]
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт Таван шарын гарам хэсэгт ажиллалаа. Тухайлбал, Таван шарын гарам […]
ТЭЦ-2-оос 19 дүгээр сургууль хүртэл 400 мм голчтой шугамыг 500 мм голчтой болгон 980 метр өргөтгөн шинэчлэх дулаан болон цэвэр усны шугамын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа. Тэрбээр, “ТЭЦ-2-оос 19 дүгээр сургууль хүртэл 400 мм голчтой шугамыг өргөтгөн шинэчилснээр Баянгол […]
Зуун айлын уулзвараас Сэлбийн гүүр хүртэл 900 мм голчтой 392 метр урт цэвэр усны шугамын угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа. Тэрбээр Улаанбаатар хотын барилгажилт тэлж, хүн амын тоо өсөн нэмэгдэж буйтай холбоотойгоор усны хүрэлцээ дутмаг болж буй. […]
Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэл 2а магистралийн 350 мм голчтой шугамыг 530 мм голчтой болгон 950 метр өргөтгөн шинэчлэх дулаан болон цэвэр усны шугамын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа. Тэрбээр “Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар […]
СХД-ийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж буй. Тодруулбал, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотойгоор тус замын суурь асфальт бетон хучилтыг хийсэн бөгөөд долоодугаар сарын 15-ны өдрөөс эхлэн есдүгээр сарын 30 хүртэлх дахин асфальт бетоноор хүчитгэх юм. Ингэхдээ тус замын […]
Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг долоодугаар сарын 16-ны өдрөөс шинэчилж эхэлсэн. Энэ хүрээнд Баянгол дүүрэг, “Техник Импорт” ХК буюу хүмүүсийн хэлж заншсанаар Саппорогийн аюулгүйн тойргоос 25 дугаар эмийн сан хүртэл 11гд магистралийн 2Ф800 мм голчтой шугамыг 2Ф1000 мм голчтой болгон 3.4 км өргөтгөн шинэчлэх дулааны шугамын ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар […]