Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 онд хийх авто замын засвар, шинэчлэлийн ажил, гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлж байгаа төслүүдийг хэрэгжилт, сургууль, цэцэрлэгийн газрын асуудал шийдвэрлэсэн судалгааны талаар хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга Б.Мөнхбаяр өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн шуурхай […]
Нийслэлийн хэмжээнд нийт 46 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд ГУББГ-аас шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа юм. Энэ талаар ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж: “Энэхүү 46 байршлыг ГУББГ-аас эрэмбэлж, нэн шаардлагатай арга хэмжээ авах хэрэгтэй байршлуудад өдөр бүр ажиллаж байна. Тухайлбал, хаврын шар усны үерээс сэргийлж, эрсдэл үүсэх боломжтой газруудад тогтмол арга […]
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх Шуурхай штабын IV хуралдаан боллоо. Шуурхай штабын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар болон УИХ, Засгийн газрын гишүүд, төр, хувийн хэвшлийн агентлаг, байгууллагын төлөөлөл, эрдэмтэн, судлаач нар оролцлоо. Нийслэлийн эрчим хүчний чадлын дутагдлыг нөхөх төсөл хөтөлбөрүүд, гэр хорооллын айл өрхүүдийг сэргээгдэх эрчим хүчээр […]
Улаанбаатар хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Мати ле Блан болон ОУСК-ийн Ази номхон далайн дэд бүтэц, байгалийн нөөцийн газрын хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Готам […]
Засгийн газраас 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн хөгжлийн томоохон төслүүдийг эрчимжүүлэхэд анхаарч буй. Энэ хүрээнд нийслэлийн ЗДТГ-ын дарга Д.Амгалан Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяртай уулзаж, нийслэл хотод болон иргэд, аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд […]
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын үйл ажиллагаанд олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэн баталгаажуулдаг билээ. Уг баталгаажуулалтын гэрчилгээг өнөөдөр нийслэлийн Архивын газар, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газарт гардууллаа. Эдгээр байгууллагад “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ стандартыг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээг үзүүлсэн бөгөөд “Глобал […]
Хоёрдугаар сарын 1-ний өдрөөс нийтийн тээврээр 1000 төгрөгөөр үйлчлүүлнэ. Тодруулбал, 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар өдөрт хугацаа хамаарахгүй дөрвөн удаа зорчино. Өнөөдрийн байдлаар иргэдийг үйлчлүүлэхэд зориулсан системийн бэлтгэл бүрэн хангагдаад байна. Энэ талаар НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндоржоорс тодрууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. […]
Нийслэлийн ИТХ-ын тогтоолоор орон нутгийн дугаартай автомашинтай иргэн нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлөх, харин нийслэл рүү нэвтэрснээс хойш 48 цагийн дотор буцаж гарсан тохиолдолд хураамж авахгүй байх журам 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Тус журамд нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар хүндэтгэх шалтгаантай иргэдээс хураамж авахгүй байх өөрчлөлт […]
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж байгаа зөрчлүүдийг арилгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн Хяналт шалгалтын газрын албан хаагчид СХД-ийн 20 дугаар хороонд ажиллалаа. Тодруулбал, СХД-ийн 20 дугаар хороо, “Энхжин” худалдааны төвөөс 22-ын товчоо хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд чингэлэг байршуулж, зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхлэх, бараа бүтээгдэхүүнийг явган хүний зам дээр өрж […]
Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл Улаанбаатар МЕТРО төслийн Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулахтай холбоотойгоор энэхүү судалгааг явуулж буй бөгөөд энэ нь зөвхөн судалгааны зорилгоор ашиглагдах болно. Таны санал уг ТЭЗҮ-д тусгагдах тул идэвхтэй оролцохыг уриалж байна. Та бүхэн доорх линкээр саналаа өгнө үү. https://forms.gle/wqj87KBXKY6B9WTr8 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
