Арванхоёрдугаар сарын 18-наас Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллана

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод томуу, томуу төст өвчин нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн 7 хоногийн байдлаар нийт 110 мянган амбулаторийн үзлэг хийгдсэн. Үүнээс 9.8 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар эмнэлэгт үзүүлсэн байна. Ихэвчлэн оройн цагаар хүүхдийн амьсгалын замын шалтгаантай өвчлөл нэмэгддэг учраас маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй Өрхийн […]

Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

НЗДТГ Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-нд нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл” экспо, “Сэлбэ”, “Баянгол”, “Баянхошуу”, […]

М.Золбоо: Авто замын нүхэн гарц бол хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барьж байгуулах төслийг хэрэгжүүлж буй. Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулахаар төлөвлөж, зураг төсөл, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн бөгөөд эхний […]

Нийтийн тээврийн тусгай маршрутын талаар санал авч байна

Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаарт цагийг ая тухтай өнгөрөөх амралт,  жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн тусгай маршрутын талаар санал авч байна. Та бүхэн доорх линкээр саналаа өгнө үү. https://forms.gle/7TPNiNBtpuxL26QB7

Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц төвийн системд эрчим

Багануур дүүрэгт 50МВт хүчин чадалтай, 200МВт/цагийн багтаамжтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажлын гэрээг 2024 оны есдүгээр сарын 6-нд байгуулж, талбайн ажил есдүгээр сарын 15-ны өдөр эхэлж байсан билээ. Улмаар барилга угсралтын ажлыг 77 хоногт гүйцэтгэж, арваннэгдүгээр сарын 29-30-нд техникийн комисс ажилласнаар тус станц эрчим хүчийг төвийн системд нийлүүлж эхэллээ. Ингэснээр 25.000 айл өрхийг цахилгаанаар […]

Б.Найрамдал: Зарим станц эдэлбэр газраас 25 метр зайд байрлах норм,

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор НХШГ-аас 2024 онд шатахуун түгээх станц болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хоёр удаагийн урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Шалгалтаар зарим станц эдэлбэр газраас 25 метрийн зайд байрлах ёстой гэсэн норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байгаа нийтлэг зөрчлийг арилгуулж байна. Энэ талаар НХШГ-ын Дэд […]

“Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил” форум зохион байгуулагдлаа

Бүс нутагт амьдрахад таатай нөхцөлийг бий болгох, хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, иргэдэд таатай, эрүүл, аюулгүй, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц бүхий хотуудыг хөгжүүлэх зорилгын хүрээнд “Хотын олон талт төлөвлөлт, тогтвортой хөгжил” форумыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус форумыг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон НҮБ-ХАБИТАТ, ДЭМБ хамтран зохион байгуулж буй. […]

Автомашин хийгээр цэнэглэдэг станцуудын зөрчлийг арилгуулж байна

Суурьшлын бүсэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор автомашин хийгээр цэнэглэх станцын байршил, үйл ажиллагаа, савны ашиглалт, аюулгүй ажиллагаанд нийслэлийн Хяналт шалгалтын газраас шалгалт хийн, зөрчлийг арилгуулж буй. Энэ хүрээнд өнөөдөр Чингилтэй дүүргийн 7 дугаар хороо, Телевизийн хуучин эцэст байрлах “Дашваанжил” ХХК-ийн автомашин хийгээр цэнэглэх станцад гүйцэтгэлийн хяналт […]

“Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын мах, цагаан идээ, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Тодруулбал, маргааш буюу арванхоёрдугаар сарын 12-21-ний өдрийг дуустал “Хоршоологчдоос – Хотынхондоо” уриан дор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд зохион […]

Энэ сарын 15-наас Чингэлтэй дүүргийн мөсөн гулгуурын талбайгаар иргэд үнэ

Хүүхэд, залууст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, Спорт хорооны мөсөн гулгуурын талбай иргэдэд арванхоёрдугаар сарын 15-31-ний өдрүүдэд үнэ төлбөргүй үйлчлэхээр боллоо. Тэшүүрээр гулгах нь биеийн бүх хэсгийг хөдөлгөөнд оруулж, булчин, үе мөчний уян хатан байдалд тустай юм. Мөн зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд зөвхөн […]