НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж, 58/4 дүгээр тогтоолоор жил бүрийн 12 дугаар сарын 9-ний өдрийг “Авлигын эсрэг олон улсын өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг. Энэ өдрийг тохиолдуулан АТГ-аас НИТХ, НЗДТГ-тай хамтран Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг танилцуулах сургалтыг зохион байгууллаа. Мөн нийслэл дэх авлигын […]
Өнгөрсөн сард нийслэлийн Хяналт, шалгалтын газраас иргэдийн гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр барилгын үйл ажиллагаа явуулж буй “Мөнх ариун булаг” ХХК-ийг орц, гарц хааж, дулаан, цахилгааны шугам эвдсэн гэх асуудалд шалгалт хийж, шаардлага хүргүүлсэн билээ. Шаардлагын гүйцэтгэлийн явцыг НХШГ-аас дахин шалгаж буй талаар НХШГ-ын дарга С.Энхбаяраас тодрууллаа. Тэрбээр “Энэхүү зөрчилтэй […]
Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-гаар тэлж, анхны дагуул хот болох Шинэ Зуунмод хотын инженерийн дэд бүтцийн ажлыг эхлүүлсэн. Уг бүтээн байгуулалтын хүрээнд 128.5 км авто зам, 250 МВт цахилгаан, 465 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай дулааны цахилгаан станц болон хоногт 20 мянган шоо метр бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг төр, хувийн […]
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Тяньхао олон улсын худалдаа” ХХК хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд талууд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд дараах чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх юм. Тодруулбал, Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төслийн хүрээнд Тяньхао компанийн үйлдвэрлэсэн бат бэх, зэврэлтэд тэсвэртэй, удаан эдэлгээтэй шилэн хоолой болон холбогдох туслах бүтээгдэхүүнийг […]
Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах, Ѵ дулааны цахилгаан станц болон хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих ажлыг хэрэгжүүлнэ. Эдгээр төсөл, хөтөлбөрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд танилцууллаа. […]
Нийслэл Улаанбаатар хотод ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчдыг урихаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-ын дэд бүтэц, эрчим хүч, санхүү хөрөнгө оруулалтын салбар болон төрийн байгууллагын нийт 204 байгууллагын 450 төлөөлөлд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон […]
Нийслэл Улаанбаатар хотод ирэх жилүүдэд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчдыг урихаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тэргүүтэй албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж байна. Тодруулбал, нийслэл хот нийтийн тээврийн салбарт их багтаамжийн олон төрөлт хэрэгсэл нэвтрүүлж, түгжрэлийг бууруулах хүрээнд хоёр түвшний замуудыг барьж, томоохон зах худалдааны төвүүдийн төлөвлөлтийг өөрчлөн […]
Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд “Наранбулаг трейд” компанийн барьж буй 16 давхар 152 айлын орон сууцны барилгын талбайд нийслэлийн Хяналт шалгалтын газраас албан даалгавар хүргүүлэхээр ажиллалаа. Тухайн барилга нь газрын маргааны асуудлаас болж холбогдох эрх бүхий байгууллагаас барилга барих зөвшөөрлөө цуцлуулсан боловч үйл ажиллагаа явуулж байсан юм. Тиймээс барилга угсралтын ажлыг зогсоолоо. Энэ үеэр нийслэлийн […]
Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг хорт зуршлаас татгалзуулах, сэтгэц нөлөөллөөс хамгаалах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Итгэл-2024” арга хэмжээний үр дүнг өнөөдөр хэлэлцэв. Цагдаагийн байгууллага, төрийн болон мэргэжлийн байгууллагууд зөвлөх багуудтай хамтран гудамж талбайд архидан согтуурдаг, тодорхой оршин суух хаяггүй иргэдийг нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах, гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэх […]
“Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжиж байгаа Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Уг төслийн хүрээнд 158 га талбайд 12 мянган айлын орон сууцыг барих бөгөөд өнөөдрийн байдлаар 1620 иргэний газрыг чөлөөлж, нөхөн олговрыг шийдвэрлэлээ. Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар […]