Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг маргааш буюу энэ сарын 10-ны 23:00

2022 оноос эхлэн Зайсангийн гүүрийг 225 метр, дөрвөн эгнээ бүхий төмөрбетон хос гүүрээр шинэчлэх, өргөтгөх ажлыг эхлүүлсэн. Улмаар Баруун гүүр буюу шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2023 оны есдүгээр сард нээж байсан юм. Тэгвэл Зайсангийн зүүн гүүр буюу хуучин гүүрний хөдөлгөөнийг  энэ сарын 10-наас долоодугаар сарын 10-ны өдөр хүртэл бүрэн хааж, буулган шинэ гүүр барина. Үүнээс өмнө […]

Халиа тошин үүссэн 500 метр газарт суваг татаж, хөрсний усыг

Нийслэлийн хэмжээнд 14 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газраас хөрсний усны урсгалыг сааруулах, суваг татах зэрэг ажлыг үе шаттай хийж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн “Дэнжийн 1000” орчимд байрлах үерийн хамгаалалтын байгууламж дээр ажиллалаа. Ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын талбайн инженер Ж.Батдоржоос тодрууллаа. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд халиа […]

Сонгинохайрхан дүүргийн арван хороонд халиа, тошин үүсээд байна

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд арван хороонд халиа, тошин үүсээд байна. Үүнээс тус дүүргийн 35 дугаар хороо, Нарангийн энгэр орчимд 15 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, нөхцөл байдал хүндрээд байгаа юм. Иймд Геодези, усны барилга, байгууламжийн газраас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, дүүргийн Дэд бүтцийн хөгжлийн албатай хамтран тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны […]

Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн талаар танилцууллаа. Уг хуулийн төсөл нь нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм […]

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг УИХ-д

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төсөл, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгсөн юм. Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан […]

Хүүхдийн урлан бүтээх төв нэмэлт элсэлт авч байна

Хүүхдийн урлан бүтээх төв дараах ангиудад нэмэлт элсэлт авч байна: – Монгол уран бичиг – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг – Хар Зураг – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг – Эко гар урлал – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг – Сүрлэн сүлжмэл – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг – Үндэсний уламжлалт уран хатгамал – Даваа/Лхагва болон Мягмар/Пүрэв гараг – […]

Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар шахмал түлшний чанарыг сайжруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, түлшний шилжилтийн талаар танилцуулсан юм. Эхний ээлжид гэр хорооллын 198 мянган өрхөөс 50 мянга […]

Улаанбаатар хотын ногоон байгууламжийн төлөвлөлтийн чиглэлээр Шанхай хотын Ландшафт архитектурын

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын Шанхай хотын Ландшафт архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч Ван Дундун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар хотод хэрэгжих ногоон байгууламжийн төлөвлөлтийн чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо. Хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг дахин сайжруулж, орчин үеийн нарийвчилсан төлөвлөлт, цэцэрлэгт хүрээлэнгийн […]

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 16 айлын гэр, хашаа, байшин

Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 16 айлын гэр, хашаа, байшин халиа тошинд автаж, зарим айл гэртээ ч орж чадахгүй болсон учир 5-6 айл нүүсэн. Үлдсэн айлууд гэр, байшингаа тойруулж шуудуу татсан, дүүргийн зүгээс тухайн орчмын байнгын ундаргатай булаг, хөрсний усны урсгалыг сааруулах, голдирлыг өөрчлөх, суваг татах ажлуудыг хийж байгаа боловч өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад […]

СХД-ийн 34 дүгээр хороонд байгуулах “Хавдар судлалын үндэсний II төв”-ийн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор бүтээн байгуулах “Хавдар судлалын үндэсний II төв”-ийг СХД-т барих бөгөөд тус дүүргийн 34 дүгээр хороонд инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон 15 га газрыг нийслэлээс шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар тус төвийн зураг төслийн ажил үргэлжилж байна. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх зургаадугаар сард эхлүүлнэ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, Эрүүл […]