Баянголын амын 2007 айлын орон сууцны барилгын ажил гуравдугаар сард

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг Баянголын ам, Ханын материал, Баянхошуу дэд төв, Ногоон нуурт хэрэгжиж байгаа орон сууцжуулах төслийн явцтай танилцав. СХД-ийн 34 дүгээр хороо, Баянголын амын 2007 айлын орон сууц барина. Уг төслийн гүйцэтгэгчээр “Ил Сүнг” ХК-ийн шалгарч, ирэх 3 дугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Энэ талаар нийслэлийн Орон сууцны бодлогын […]

Төслийн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа

Нийслэл Улаанбаатар хотод гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй орон сууцжуулах төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан ажлын хэсэг 2 дугаар сарын 18-ны өдөр төслийн өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа. Одоогоор Нийслэл Улаанбаатар хотод гадаадын хөрөнгө оруулалтаар Баянголын ам түрээсийн орон сууцны хороолол барих […]

Хурд хамтлаг “Монгол” нүүдэлчин өвлийн фестивалийн тайзнаа тоглоно

Монголын өв соёл, уламжлалыг дэлгэрүүлэх зорилготой “Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль энэ сарын 16-аас 22-ны өдөр хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж буй. Фестивалийн онцлох үйл явдлын нэг болох Хурд хамтлагийн тоглолт энэ сарын 22-ны өдөр 13:00 цагаас “Мазаалай” төв тайзнаа болно. Монголын рок, поп урлагийн амьд домог болсон, Төрийн соёрхолт Хурд хамтлаг өвлийн фестивалийн сүүлийн өдрийг уран бүтээлээрээ чимж, […]

Теле камерын хяналтын дэд төвүүдийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт энэ

Нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэд теле камерын хяналтын дэд төвүүдийг, нийслэлийн Засаг даргын дэргэд нэгдсэн удирдлагын төвийг байгуулж Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд ухаалаг удирдлагын системийг бий болгож буй. Ухаалаг удирдлагын системийг тогтвортой ажиллуулах, ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг энэ сарын 17-21-ний өдрүүдэд “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т зохион байгуулж байна. Уг сургалтад […]

СХД үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна

НИТХ, НЗДТГ болон Монголын Үндэсний Мөсний шагайн холбоо хамтран нийслэлийн зургаан дүүргийн иргэдийн дунд үндэсний мөсний шагайн харваа өвлийн спорт наадгай, сургалт-тэмцээнийг нэгдсэн байдлаар зохион байгуулж буй. Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг үндэсний мөсний шагайн харвааны аваргуудаа тодруулж байна. Тэмцээнд 43 хорооны 86 иргэд оролцож мөсөн шагайн харвааны цэц мэргэнээ сорив. Мөсөн шагайн харваа нь нүүдэлчин ард түмний өвлийн наадам төдийгүй […]

Дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх уулзалт

НЗДТГ, нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж болон Авлигатай тэмцэх газар хамтран нийслэл хотод хэрэгжүүлэх долоон мега төслийн ажилтнуудад дэд бүтцийн салбарт үүсэж болзошгүй авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, арга зүйгээр хангах цуврал уулзалт зохион байгууллаа. Тодруулбал, “Улаанбаатарт их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл (метро)”; “Улаанбаатар трамвай”; “Туулын хурдны зам”; “Шинэ […]

Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 14,210.5 МВт.ц эрчим хүч

Нийслэлийн Багануур дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцыг түшиглэн 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцыг байгуулж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-наас төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 14,210.5 МВт.ц эрчим хүч нийлүүлж, төвийн бүс тэр дундаа Улаанбаатар хотын эрчим хүчний системд томоохон хувь нэмрээ оруулж байна. Тус станц […]

Маргааш хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

НЗДТГ, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” зорилгоор сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг маргааш буюу хоёрдугаар сарын 19-нд нийслэлийн Үйлчилгээний […]