ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ШИЙДВЭР

Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь анх Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/89 дүгээр захирамжаар Гэр хорооллын хөгжлийн газар нэртэй байгуулагдсан. Улмаар  Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугар захирамжаар Гэр хорооллын дэд бүтцийн газар,  Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/241 дүгээр захирамжаар Орон сууцны дэд бүтцийн газар,  Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 360 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1034 дүгээр захирамжаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нэртэй болж тус тус өөрчлөн байгуулагдсан.

Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/443 дугаар захирамжаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь Захиргаа, санхүүгийн хэлтэс, Бодлогын хэрэгжилтийн хэлтэс, Орон сууцны дэд бүтцийн хэлтэс, Хэсэгчилсэн төлөвлөлтийн хэлтэс, Төслийн зохицуулалтын хэлтэс гэсэн 5 хэлтэс, нийт 22 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

АЛСЫН ХАРАА

Улаанбаатар  хотын гэр хорооллын айл өрхийг эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангаж, гэр хорооллын бүсийг инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий цогц хороолол болгон хөгжүүлнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Хот дахин хөгжүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлж, инженерийн шугам сүлжээнд холбогдсон олон төрөлт орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

СТРАТЕГИЙН ЗОРИЛГО

Стратегийн зорилго 1:

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан орон сууцны тоог 13280-аар нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна. 

Стратегийн зорилго 2:

Олон Улсын зээл, тусламжаар Түрээслээд өмчлөх болон Орлогод нийцсэн ногоон орон сууц барих төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг зохион байгуулна.

Стратегийн зорилго 3:

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцыг буулган шинээр барих үйл ажиллагааны хүрээнд барилгын норм, стандартад нийцсэн орон сууцны тоог 800-аар нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулна.

Стратегийн зорилго 4:

Тогтвортой хөгжилд тулгуурласан засаглалын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлнэ.

 

ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС

  • Ил тод нээлттэй байх
  • Хүнд сурталгүй байх
  • Ёс зүйтэй байх
  • Хууль дээдлэх

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

  • -Байгууллагын үнэ цэн, нэр хүндийг дээшлүүлж, төрийн үйлчилгээг чанартай, шуурхай, хүртээмжтэй хүргэх, ил тод, мэргэшсэн байх, үйл ажиллагааныхаа төлөө хариуцлага хүлээх;
  • -Иргэд, үйлчлүүлэгчид болон хамтран ажиллагч байгууллага, харилцагчдаа хүндэлж, тэдний эрэлт хэрэгцээ, шаардлагад хүндэтгэлтэй хандах;
  • -Хүнд суртал, авлигал, хээл хахууль, шан харамжаас ангид байх
  • Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
  • Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын Дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Х. Чанцалдулам
  • Хаяг: Улаанбаатар Хотын Захиргааны төв цогцолбор, Б-байр 9 давхар, Арцатын ам,Наадамчдын зам, Хан-Уул дүүрэг 23-р хороо, Улаанбаатар хот
  • Мэйл хаяг: info@hpa.ub.gov.mn
  • Утас: 70110733