НИЙСЛЭЛИЙН ОРОН СУУЦНЫ БОДЛОГЫН ГАЗАР НЬ ДАРААХ ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ:
- Төрөөс орон сууцны талаар баримтлах бодлого, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах;
- Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх саналыг хүлээн авч, мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөн ерөнхий төлөвлөгөөний дагуу шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах;
- Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах, төсөл хэрэгжүүлэх эрх олгох ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих ;
- Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ;
- Түрээсийн олон төрөлт болон иргэдийн орлогод нийцсэн, байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний шинэлэг технологи бүхий орон сууцны хангамжийг нэмэгдүүлэх;
- Нийслэлийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хүрээнд хэрэгжих төсөл, хөтөлбөрийг төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлоготой уялдуулан зохион байгуулах, хяналт тавих;
- Дахин хөгжүүлэх төслүүдийн үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ;
- Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайг өөр зориулалтаар ашигласан эсэх, төсөл хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны зөрчил гаргасан эсэх тухай дүгнэлтийг хууль тогтоомжийн хүрээнд гаргах;
- Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд Нийслэлийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч болон төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээдтэй гурван талт гэрээ байгуулах ажлыг зохион байгуулах, байгуулсан гурван талт гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
- Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах чиг үүрэгтэй холбоотой асуудлаар иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, үндэслэл бүхий хариу өгөх;
- Нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
- Нийслэлд хэрэгжүүлж буй хот дахин хөгжүүлэх төслүүдийн хүрээнд нийгмийн болон инженерийн дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
- Нийслэлийн гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийг бий болгох;
- Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний чиглэлээр дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
- Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн нийтийн эрх ашиг, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь хэрэгцээг хангах зориулалттай нийтээр ашиглах нийгмийн суурь үйлчилгээний барилга байгууламж, тэдгээрийн шугам, сүлжээ, инженерийн дэд бүтцийг нэмэгдүүлэх үйл ажиллагааг чиг үүргийн хүрээнд зохион байгуулна;
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд төвлөрлийг сааруулах зорилгоор хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд төвийн байршилд гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагаанд хяналт тавина.