Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрийг 15 дахь жилдээ зохион байгуулж

НЗДТГ-аас “Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр”-ийг 15 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн “Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр”-өөр таван улсын таван хотын нийт 63 сурагчийг долоон өдрийн турш Улаанбаатар хотноо хүлээн авч байна. Тодруулбал, уг хөтөлбөрт Тайландын Хаант Улсын Бангкок хот, ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот, БНСУ-ын Намянжү хот, […]

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль эхлэх гэж буйтай холбоотойгоор шилжилт хөдөлгөөнийг

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах […]

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын барилга угсралтын ажлын

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарц 169 метр урт, 5 метр өндөр, 9 метр өргөн 2 ширхэг төмөр бетон туннелийн байгууламжтай. Явган хүний гарцын байгууламж 18 метр, нүхэн гарцын хойд туслах зам 425 метр, нүхэн гарцын урд туслах зам 252 метр, урд гол зам 1.2 метр, хойд туслах зам 90 метр урттай баригдаж байна. Одоогоор […]

“Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх”

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр өнөөдөр Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска болон орлогч дарга Лин Цао нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх” төслийн үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал […]

Л.Хосбаяр: Нийслэлийн нутаг дэвсгэрт туузан хорхой илрээгүй

Олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй туузан хорхойтой холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр: -Өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайн дэргэдэх Централ тауэр барилгын арын туслах зам болон ойр орчмын зам талбайд […]

2024-2025 оны хичээлийн жилд 27 сургууль, 48 цэцэрлэг шинээр ашиглалтад

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, өвөлжилтийн бэлтгэл, үерийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ хичээлийн жилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэг нийслэлд шинээр ашиглалтад оруулна. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “2024 оны наймдугаар сарын […]

“Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмын Их насны морьдын уралдааны бай

“Даншиг наадам-Хүрээ цам 2024″ наадмын Их насны морьдын уралдааны бай шагналыг гардууллаа. Түрүү магнайд Төв аймгийн Аргалант сумын аймгийн алдарт уяач Д.Батаагийн 300 дугаартай Д.Мөнхбаярын унасан цавьдар морь, аман хүзүүд Увс аймгийн Цагаанхайрхан сумын уяач Ч.Нямдэлэгийн 1 дугаартай Ц.Билгүүний унасан хээр морь орсон юм.  Түрүү магнай: Төв аймгийн Аргалант сумын аймгийн алдарт уяач Д.Батаагийн 300 дугаартай Д.Мөнхбаярын […]

Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2024” эхэллээ

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран зохион байгуулж буй Монголчуудын өв соёлын “Даншиг наадам-Хүрээ цам 2024” Хүй долоо худагт эхэллээ. Энэ амралтын өдрүүдийг дуустал үргэлжлэх уг наадмын үндэсний бөхийн барилдаанд 256 хүчит бөх зодоглож, Буриад бөхийн төрлөөр 64, Өвөр Монгол бөхийн төрлөөр 64 бөхийн барилдаан зохион байгуулж буйгаараа онцлогтой. […]

Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ОХУ-ын Санкт-Петербург хотын төлөөлөгчдийг хүлээн авч

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ОХУ-ын Санкт-Петербург хотын Засгийн газрын Тээврийн хорооны дарга Енокаев Валентин Камилевич, Аялал жуулчлалын Хөгжлийн хорооны нэгдүгээр орлогч Евгений Панкевиче болон бусад төлөөлөгчид оролцсон юм. Энэхүү уулзалтаар хотын дарга Х.Нямбаатар Монгол Улс, ОХУ хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын […]

Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Солонгос улсын Борёон хотын

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Солонгос Улсын Борёон хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтыг төлөөлж Борёон хотын Захиргааны зөвлөлийн гишүүн Пак Сан Мо, Борёон хотын захиргааны Олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Хван Му Юэнь болон бусад төлөөлөгчид оролцлоо. Уулзалтаар […]