Зүүн Хойд Азийн хотуудын өмнө тулгамдаж буй нийтлэг асуудал, хотуудын сайн туршлагыг сурталчлан таниулах, цаашид хамтдаа хөгжих, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор энэхүү чуулга уулзалтыг 2014 оноос уламжлал болгон хоёр жил тутамд зохион байгуулдаг. Энэ удаагийн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт өнөөдөр эхэллээ. Чуулга уулзалтыг “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой […]
Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн банк хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх төслийг 2019 оноос хэрэгжүүлж буй. Уг төслийн хүрээнд Азийн Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр Хан-Уул болон Чингэлтэй дүүрэгт жишиг нэгдсэн эмнэлгийг барих юм. Хан-Уул дүүрэгт шинээр баригдах нэгдсэн эмнэлгийн тендерт БНХАУ-ын “Хятадын төмөр замын I групп” компани гүйцэтгэгчээр сонгогдож, барилгын ажлыг […]
Болзошгүй эрсдэлээс сэргийлж Сэлбэ, Дунд гол дагуу нийт 29 аж ахуйн нэгж 370 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлэхээс өнөөдрийн байдлаар 94 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, Сэлбэ, Дунд гол дагуу 177 мянган шоо метр лаг хагшаасыг цэвэрлээд байна. УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга, Ерөнхий инженер М.Балдандорж “Өчигдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр олон нийтийн […]
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх үерийн хамгаалалтын байгууламжийн угсралтын ажил 40 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар далангийн хэв гаргах, бусад бэлдцүүд хийх ажлууд бүрэн дууссан. Мөн далангийн баруун талын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ шилжүүлэх ажил 50 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд наймдугаар сарын 15-нд цутгалтын ажлыг эхлүүлнэ. Түүнчлэн эл өдөр далангийн зүүн талын […]
Нийслэлийн Засаг даргын Төр, хувийн хэвшлийн түншлэл хариуцсан зөвлөхөөр Ганзоригийн Дашнямыг өнөөдөр томиллоо. Ганзоригийн Дашням нь Англи улсын Лондон хотын “International University of America in London” сургуулийг Бизнесийн удирдлага мэргэжлээр төгссөн юм. Тэрбээр 2008-2014 онд “Жи Мобайл” ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын Гадаад харилцааны албаны туслах менежер, 2015-2017 онд “Магнай Трэйд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан […]
Баянгол дүүрэг, Ахуйн үйлчилгээний уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замыг 8 дугаар сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 06-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд […]
БНСУ-ын Эксим банкны эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Баянголын амын 10 га талбайд 2007 айлын орон сууц барих төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд 960 хүүхдийн сургууль, 330 ортой цэцэрлэг барихаар төлөвлөгдсөн. Эрчим хүчний хэмнэлттэй, бага дунд орлоготой өрхөд нийцсэн нийт 14 ширхэг 10 давхар орон сууц барих […]
Улаанбаатар хотын ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлыг ЦУОШГ-ын Технологич инженер С.Батбаяраас тодрууллаа. Өнгөрсөн шөнө буюу долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 1-нд шилжих шөнө нутгийн төв хэсгээр усархаг аадар орлоо. Улаанбаатар хот орчмоор аадар бороо өнөөдөр шөнөдөө үргэлжилж орох төлөвтэй байна. Харин наймдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо үргэлжилж орно. Иймд Хэнтийн уулсаас эхтэй […]
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийн бууруулж, төвлөрлийг сааруулах “20 минутын хот” концепцыг болон томоохон төслүүдийн талаар хэлэлцэв. Хуралдаанаас гарсан шийдвэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр “Туулын хурдны замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах олон улсын нээлттэй тендерийг энэ 8 дугаар сард багтааж зарлахаар бэлтгэл хангаж байна. Мөн […]
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр холбогдох албаныхны хамт “Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг” ХХК, нийслэлийн “Өргөө” болон “Амгалан” амаржих газарт ажиллалаа. Энэ үеэр төрөх эмнэлгүүдэд дутагдалтай байсан диализын аппаратын асуудлыг шийдэж өглөө. Сүүлийн жилүүдэд чихрийн шижингээс үүдэлтэйгээр хүндрэлтэй төрөлт ихэссэн бөгөөд диализын аппараттай болсноор иргэд бусад […]