ЕБ-ын 31 дүгээр сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, ЕБ-ын 31 дүгээр сургуулийн 420 хүүхдийн суудалтай өргөтгөлийг ашиглалтад орууллаа. Тус сургууль нь 2306 суралцагчтай, хоёр ээлжээр хичээллэдэг юм. Тус сургууль нь  үндсэн хоёр давхар барилга […]

“Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд “Монкон групп”  ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлж буй.  Тус төслийн барилгын талбайн хөрсний усыг авто замын борооны ус зайлуулах шугам руу шахах хүсэлтийг ГУББГ-т ирүүлж,  өнгөрсөн сарын 23-ны өдөр гэрээ байгуулжээ.  Улмаар тухайн хэсэгт авто замын ус зайлуулах хоолой ачааллаа дийлэхгүй байсан тул  ГУББГ-аас энэ сарын 15-нд гэрээг цуцалж, “Монкон […]

Метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөг эхэллээ

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуу инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг 2024 оны тавдугаар сард тэмдэгжүүлсэн. Метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажлыг эхлүүллээ. БНСУ-ын “Духуа инженеринг” түншлэлийн гишүүн “Сүүсон инженеринг” компани 2011 онд Улаанбаатар хотын метроны анхны ТЭЗҮ боловсруулах суурь судалгааг хийсэн туршлагатай. Улмаар 2013 […]

Х.Нямбаатар: Борооны ус зайлуулах шугамыг эвдэж, хөрсний усаа шавхаж байгаа

“Хүннү 2222” хороолол орчмын авто замд борооны ус тогтож байгаа асуудалтай холбогдуулан өнгөрсөн жил ГУББГ-аас үзлэг шалгалт хийхэд “Тэсо” группийн хэрэгжүүлж байгаа “Альфа зоне” төсөл Суруга Монголын авто замын борооны ус зайлуулах 500 диаметртэй бетонон хоолойг цоолж, шугам хоолойд хөрсний ус шавхсан зөрчил илэрч байсан удаатай. Энэ онд ГУББГ-аас холбогдох байгууллагуудтай хамтран дахин үзлэг шалгалтыг […]

Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 76 хувьтай

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2,206 нэгж талбар буюу 158 га газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж 12 мянган айлын орон сууцыг барихаар болсон. Газар чөлөөлөлтийн ажил өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн орон сууцны корпорацаас 12 мянган айлын орон […]

Стартапуудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Бизнес инновацын газрын дэргэдэх Улаанбаатар инновацын төвийн стартапуудын төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй асуудал болон шийдлийн талаар санал солилцлоо. Уг уулзалтыг төр, хувийн хэвшил, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагаанд түшиглэн нийслэлийн инновацыг хөгжүүлэх бодлого, хотын тулгамдсан асуудлыг шийдэх […]

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн зүүн талын босоо түшиц ханыг

Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн зүүн талын босоо түшиц ханыг бетоноор цутгах ажил 40 хувьтай үргэлжилж байна. Харин далангийн баруун талын түшиц ханыг инженерийн шугам сүлжээг шийдсэний дараа хийж эхэлнэ. Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул тухайн байршилд ажиллаж, уг ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Өнгөрсөн жилийн үерийн материаллаг […]

18-аас доош насны хүүхдийг суррон унаж, замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөний урсгал нэмэгдэж, энэ төрлийн осол нэмэгдэх хандлагатай байна. Сурронтой холбоотой осолд ихэвчлэн хүүхдүүд өртөж, бэртэж байгаа учир 18-аас доош насны хүүхдийг суррон унаж замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох нийслэлийн Засаг даргын саналыг Зам тээврийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүллээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр, […]

“Монгол-Японы Бизнес Форум 2024” наймдугаар сарын 19-нд болно

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол-Япон Бизнес Форум 2024” наймдугаар сарын 19-нд 09:00-18:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд болно. Энэхүү форумд Япон улсаас 150, Монголоос 400 орчим зочид төлөөлөгч болон бизнес эрхлэгчид оролцдог бөгөөд энэ удаа “Монгол Улсын Эдийн засаг, аж үйлдвэржилтийн төрөлжилт” сэдвээр зохион байгуулах юм. Уг сэдвийн хүрээнд хоёр улсын […]

“Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто замыг түр хааж, шинэчилнэ

Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын авто замыг наймдугаар сарын 19-ний өдрийн 04:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.