Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар хүлэмжийн хийг бууруулна

НЗДТГ болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Гэр хороололд сэргээгдэх эрчим хүчний шилжилтийг дэмжих замаар амьжиргааг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд энэ онд 70-100 өрхийг нарны эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэхээс гадна сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, түүний ач холбогдлын талаар иргэд олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн […]

Энэ онд нийслэлийн хэмжээнд 27,800 м.кв талбайд явган хүний зам

УБЗАА-наас энэ онд 27,800 м.кв талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар тус ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ онд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэг орчимд явган хүний зам шинээр хийж, иргэдэд ээлтэй хот болгохоор зорьж байгаа юм. Тухайлбал, СХД-ийн Өнөр хорооллын 107, 110 дугаар цэцэрлэг, 81, 86 дугаар сургууль, БЗД-ийн 44 дүгээр сургууль, […]

“Эко констракшн” ХХК болон “Бондушка” ХХК зөвшөөрөлгүйгээр хөрсний усаа борооны

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ГУББГ, нийслэлийн Хяналт шалгалтын газар, Хот байгуулалт, хотын стандартын газрын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулж, барилгын компаниуд хөрсний усаа хэрхэн соруулж, шавхаж байгаа талаар хяналт шалгалт зохион байгуулж, зөрчлийг арилгуулах үүрэг өгсөн. Энэ хүрээнд дээрх ажлын хэсгийн төлөөлөл өнөөдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Эко Констракшн” ХХК-ийн […]

“Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн

“Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг ГУББГ-аас энэ сарын 18-ны өдөр зогсоож, холболтыг салгасан. Гэвч тус компани наймдугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө барилгыг талбайгаасаа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү шланк татан хөрсний усаа шахжээ. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас өнгөрсөн шөнө тухайн байршилд ажиллаж зөрчлийг зогсоосон […]

Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам хоолой угсарч байна

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсрах ажил үргэлжилж байна. Ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 26-нд угсарч дуусгахаар төлөвлөж байна. Тодруулбал, 065 дугаар цэргийн ангийн ойролцоо таван байршилд усны ундарга шинээр үүссэн. Улмаар Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүсээд байгаа […]

UEFA, FIFA зэрэг дэлхийн хэмжээний цэнгэлдэх хүрээлэнгийн архитектур, инженерингийн төслүүд

Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчилж, орчин үеийн стандартад нийцсэн арена хэлбэрээр 30 мянган хүний суудалтай цэнгэлдэх байгуулах ажил өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхэлсэн. Дээрх ажлын хүрээнд төслийн баг шинэ төв цэнгэлдэх хүрээлэнгийн зураг төслийг гаргахад шаардлагатай мэргэжил, арга зүйн зөвлөгөө болон мэргэжлийн хэмжилт үзүүлэлтүүдийг гаргахаар олон улсын байгууллагын төлөөллийг урьж урьдчилсан судалгааны ажлуудыг гүйцэтгэж байгаа. Тодруулбал өнгөрсөн зургаадугаар […]

Ажилд урьж байна

НЗДТГ-ын Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжид доорх албан тушаалын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна. Иймд ажлын зартай танилцан, шаардлага хангасан хүн материалаа зааврын дагуу ирүүлэхийг урьж байна. VACANCY ANNOUNCEMENT In accordance with the Loan Agreement, singed by the Government of Mongolia (the “Borrower”) and the […]

Бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллах мэргэжилтнүүдийг БНХАУ-д бэлтгэнэ

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Жан Мүшиньтэй албан уулзлаа. Уулзалтаар талууд Улаанбаатар хотод нэн шаардлагатай мэргэжлийн хүний нөөцийг БНХАУ-д бэлтгэх талаар санал солилцсон юм. Улмаар Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд хамтран ажиллах, БНХАУ-ын хотуудын хот төлөвлөлтийн чиглэлээр туршлага судлах, нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдыг тус улсын их, […]

Ажилд урьж байна

НЗДТГ-ын Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ногоон-Улаанбаатар орон сууц төсөл”-ийн төсөл хэрэгжүүлэх нэгжид доорх албан тушаалын сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж байна. Иймд ажлын зартай танилцан, шаардлага хангасан хүн материалаа зааврын дагуу ирүүлэхийг урьж байна. VACANCY ANNOUNCEMENT In accordance with the Loan Agreement, singed by the Government of Mongolia (the “Borrower”) and the […]

Өнөөдрөөс Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг

Нийслэлийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан. Энэ хүрээнд  өнөөдөр буюу наймдугаар сарын 19-ний өдрөөс есдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотод бүртгэлтэй төрийн байгууллагуудын тээврийн хэрэгслийн 50 хувийг замын хөдөлгөөнд оролцуулна. Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчит 1728 байгууллагын 14717 тээврийн хэрэгсэл […]