Номын баяр жилээс жилд өргөжин тэлж, баярт дунджаар 300 мянга гаруй уншигч хүрэлцэн ирж, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, эрдэмтэн судлаач тогтмол оролцож байна. Түүнчлэн 35 дахь удаагийн номын баяраас хойш зохион байгуулагч “Номын соёлт ертөнц” ТББ нь гадаадын хэвлэн нийтлэгчдэд зориулан “Нөхөрлөлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлснээр гаднын хэвлэн […]
5 километрийн төрөлд бүртгүүлсэн хүмүүст өнөөдрөөс дүүргүүдийн Биеийн тамир, спортын хорооны байрууд дээр энгэрийн дугаар олгож эхэллээ Бүртгүүлэх холбоос: Сайтаар бүртгүүлэх: https://ulaanbaatar.marathon.mn Hipay аппликейшнаар бүртгүүлэх: https://hipay.mn/app
Монгол улс, Унгар улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Будапешт хотноо “Улаанбаатарын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Улаанбаатар хотын соёлын өдрүүд”-ээр “Go Mongolia” үндэсний аялал жуулчлалын брэндийг сурталчлах, морьт харваа, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гар урчуудын үзэсгэлэн худалдаа, хоолны өдөрлөг, “Монгол Унгарын түүхийн жимээр” […]
Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг болон “Баянзүрх марафон – 2025” арга хэмжээг тавдугаар сарын 10-ны бямба гарагт зохион байгуулна.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 120 дугаар тогтоолыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2025 оны А/365 дугаар захирамжийн дагуу Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг энэ оны тавдугаар сарын 21-ний өдөр 10:00 цагт Нийслэлийн нутгийн захиргааны төв цогцолбор байрны Б блокийн 201 тоот хурлын танхимд танхим хэлбэрээр зохион байгуулна.
Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад болж, хотын өнгө үзэмжийг алдуулж буй зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-үүдийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас нүүлгэж эхэлсэн. Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлөөд байна.
📌Энхтайваны өргөн чөлөөний засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд: Төмөр замын уулзвараас Гранд плазагийн уулзвар хүртэл 350 метр авто замын нэгдүгээр эгнээг зорох; Багшийн дээдийн уулзвараас Гадаад хэргийн яамны уулзвар хүртэл зорчих хэсгийн хойд талын нэгдүгээр эгнээнд 280 метр суурь солих; Хоёр байршилд шүүрт худаг тус тус засварлаж байна.