Газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан, борлуулж буй

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд орон сууцны хороолол дунд болон өрхийн хэрэглээний 0,07 га газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан, машины сэлбэг борлуулж буй иргэдэд шаардлага хүргүүлэн, зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар холбогдох албаныхантай хамт тухайн байршилд ажиллалаа. Тодруулбал, орон сууцны хороолол дунд иргэн Д.Батсайхан худалдаа, нийтийн үйлчилгээний […]

Т.Чингис: 22-ын товчооны авто замыг ирэх сарын 1-нд дуусгахаар төлөвлөж

Өнөөдрийн байдлаар ХУД-ийн гурван байршилд нийт 4,2 км авто замыг шинэчиллээ. Тодруулбал, “Буган халиун” зочид буудлаас зайсангийн уулзвар хүртэл, Зайсангийн уулзвараас Яармагийн гүүр хүртэл, мөн УБЦТС-ын баруун талын авто замуудыг тус тус шинэчилээд байгаа юм. Эдгээр авто замуудыг шинэчлэхдээ ус зайлуулах шугам хоолойг шийдсэн гэдгийг  НЗХГ-ын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Чингис хэлж байв. Мөн […]

НЕБ-ын 29 дүгээр сургуулийн их засварын ажлын явц 60 хувьтай

Нийслэлийн ерөнхий боловсролын 29 дүгээр сургуулийн барилга 1989 онд ашиглалтад орсон бөгөөд түүнээс хойш капитал засвар хийгээгүйн улмаас ус алдах, өвлийн улиралд анги, танхимын халаалт тасалдах асуудлууд тулгардаг байна. Иймээс энэ жил тус сургуульд иж бүрэн засвар хийж, жишиг сургууль болгохоор нийслэлийн төсөвт санхүүжилтийг суулгасан. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны […]

ХУД-ийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургууль барина

ХУД-ийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Номинреолтор” ХХК-ийн эзэмшлийн 69.944 м.кв газраас 7000 м.кв газрыг нийслэл авч, 640 хүүхдийн сургууль барихаар тус компанийн удирдлагуудтай уулзаж, зөвшилцлөө. Тодруулбал, тус  69.944 м.кв газрыг “Номинреолтор” ХХК 2020 оноос 15 жилийн хугацаатай эзэмшиж байгаа юм. ХУД-ийн 18 дугаар хороонд сургуулийн насны 3000 гаруй хүүхэд байдаг бөгөөд тус компанийн […]

Нийслэлийн Сонгуулийн хороо хуралдаж, дүүргүүдийн сонгуулийн хороог байгууллаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны долоодугаар сарын 24-ний өдрийн 99 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Нийслэлийн Сонгуулийн хороо 2024 оны наймдугаар сарын 07-ний өдөр анхдугаар хурлаа хийж, долоон асуудал хэлэлцлээ. Тодруулбал тус хурлаар сонгууль зохион байгуулах ажлын төлөвлөгөө, ажил үүргийн […]

Ялалтын талбайн урд талаас Гэсэр сүмийн уулзвар хүртэл цэвэр усны

Ялалтын талбайн урд талаас Гэсэр сүмийн уулзвар хүртэл төвийн цэвэр усны 400 мм-ийн голчтой 450 метр шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож, шинэчилж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ нь Австри улсын “Ар Ти Ай” компанитай хамтран 2018-2023 оны хооронд цэвэр усны шугам сүлжээг засварлах, шинэчлэх ажилд шуудуу ухалгүйгээр доторлох технологийг нэвтрүүлэх төслийг […]

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Ривер гарден орчмын автозамыг дөрвөн

Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, “Хан хилсс”, “Эрдэнийн төгөл”, ”Ривер гарден” хотхон орчимд стандартын явган хүний зам, хоёр урсгалтай дөрвөн эгнээ автозам хийх хүсэлтийг тухайн бүсийн барилгын удирдлагуудад удаа дараа тавьсан. Уг асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, хотхоны удирдлагууд болон холбогдох албаныхантай хамт газар дээр нь ажиллалаа. “Хан хилсс”, “Эрдэнийн […]

Нийслэлийн ногоон бүсэд тулгамдаж буй байгаль орчны асуудал хийгээд гарц

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нийслэлийн харьяа болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, түүний харьяа агентлагийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдаж буй байгаль орчны асуудал болон шийдлийн талаар хэлэлцсэн юм. Тодруулбал, Туул гол түүний цутгал голуудын усны түвшин, ус хуримтлуулах төслүүдийн явц, хөрсний бохирдол, ногоон бүсийн […]

ХУД-ийн XX хорооны хоёр байршилд туслах зам барина

ХУД-ийн  ХХ хороо, “Мишээл экспо” тавилгын дэлгүүрийн баруун талд болон “Лавай” худалдааны төвийн орчимд шинээр туслах авто замыг барина. Өнөөдрийн байдлаар “Лавай” захын хажуугаар өнгөрөх 400 метр авто замын инженерийн шугамыг шилжүүлж байна. Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, НЗД-ийн Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан тус байршилд […]

Олон улсын сурагч солилцооны хөтөлбөрийг 15 дахь жилдээ зохион байгуулж

НЗДТГ-аас “Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр”-ийг 15 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн “Олон улсын сурагч солилцооны хөтөлбөр”-өөр таван улсын таван хотын нийт 63 сурагчийг долоон өдрийн турш Улаанбаатар хотноо хүлээн авч байна. Тодруулбал, уг хөтөлбөрт Тайландын Хаант Улсын Бангкок хот, ОХУ-ын Эрхүү, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот, БНСУ-ын Намянжү хот, […]