Барилгын талбайн хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шавхсан

 “Эко Констракшн” ХХК Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Кинг тауэр” төслийн тавдугаар ээлжийн барилгын ажлаа гүйцэтгэж буй. Ингэхдээ төслийн барилгын талбайд байрлах борооны ус зайлуулах хоолой руу хөрсний усаа шавхаж байсан. Энэ асуудалтай холбогдуулан “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас зөрчлийг арилгах албан бичгийг “Эко Констракшн” ХХК-д хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл зөрчлөө арилгаагүй […]

Сэлбэ дэд төвийг түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжинэ. Төслийн хүрээнд 2206 нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 1349 айлтай гэрээ байгуулж, 1270 айлын санхүүжилтийг бүрэн олгоод байна. Эхний ээлжийн гэрээ байгуулж, мөнгөө авсан иргэд газраа чөлөөлж эхэлсэн бөгөөд үүнтэй уялдуулан Чингэлтэй […]

Иргэдийн мэдээлэл, камерын хяналтаар хог хаягдлын 1000 гаруй зөрчил илрүүллээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, Тээврийн цагдаагийн алба хамтран “Цэвэрч иргэн – цэмцгэр хот” тусгай арга хэмжээг өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр сарын хугацаатай зохион байгуулж байна. Уг тусгай хэмжээний хүрээнд Тээврийн цагдаагийн алба Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж, авто […]

Өвлийн спортын ордны бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Өвлийн спортын ордон барих ажил эхэллээ. Тус ордон нь гурван блок, 5300 м.кв талбай бүхий цогцолбор байх бөгөөд барилга угсралтын ажлыг “Total ideal” констракшн гүйцэтгэх юм. 2025 онд багтаан дуусгахыг гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байв. Өвлийн спортын ордон ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй нийслэлийн  иргэд, хүүхэд […]

“Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийг буулгасан талбайд далд зогсоол бүхий

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан. Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Улмаар бүтээн байгуулалтын тендерийг гуравдугаар сард зарлаж, “Бодь пропертийз” компани гүйцэтгэгчээр шалгарч, өнгөрсөн баасан […]

Дунд голын лаг хагшаасыг “River dredge pump” технологи ашиглан цэвэрлэж

Өнгөрсөн зургаадугаар сараас Сэлбэ, Дунд гол дагуух мод бургасыг нүүлгэн шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх ажил эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 194.000 тонн шоо метр лаг хагшаасыг цэвэрлээд байна. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Н.Мандуул болон Геодези, Усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан нар СБД-ийн нэгдүгээр хороо, Дунд гол орчимд ажиллалаа. Өмнө нь тухайн байршилд экскаватораар Дунд голын […]

Н.Мандуул: Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжинэ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Япон улсын Элчин сайдын яам болон “Лэтс Травел” ХХК хамтран “Японы соёл, аялал жуулчлалын өдрүүд-2024” арга хэмжээг  Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.   12 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү арга хэмжээгээр дамжуулан Япон орны хэл соёл, өв уламжлал, тэр дундаа Япон үндэсний урлагтай ойроос танилцах боломжтой. Тус арга […]

“Таван богд Тоёота” ХХК бохирын усаа авто замын борооны ус

ТЦА-ны баруун талд байрлах “Таван богд” группын охин компани болох “Таван богд Тоёота” нь бохирын усаа авто замын борооны ус зайлуулах хоолой руу шахсан зөрчлийг арилгууллаа. Тодруулбал, энэ сарын 19-ний 20:30 цагт ГУББГ-т Сэлбэ голын орчмын борооны ус зайлуулах шугамаас бохир үнэртэж байна гэсэн дуудлага, мэдээлэл ирсэн. Тус мэдээллийн дагуу холбогдох албаныхан шалгалт хийхэд “Таван […]

Цэрэнноровын гудамжны авто замыг хааж, шинэчилнэ

БГД-ийн 4 дүгээр хороо, Цэрэнноровын гудамжны авто замыг наймдугаар сарын 26-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд хааж, шинэчилнэ. Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах, тэмдэглэгээг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НЗТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ […]

Г.Баярсайхан: Авто замын хуучин хашлагыг хаядаггүй, иргэн, аж ахуй нэгжид

СХД-ийн 20, 32 дугаар хороо, Сонсголонгийн уулзвараас баруун аймгууд салдаг уулзвар буюу хуучнаар 22-ын товчоо чиглэлийн 9.5 км авто замыг хэсэгчлэн шинэчилж буй. Ингэхдээ тус авто замд шинээр ус зайлуулах шугам хоолой угсарч, хуучин хашлагыг чулуун хашлагаар сольж байгаа. Олон нийтийн сүлжээнд эвдрэл, гэмтэлгүй авто замын хашлагыг сольж, хуучин хашлагыг хаясан талаар иргэд шүүмжилсэн. Тэгвэл […]