Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарын санаачилгаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор “Еcomobility” аянг эхлүүллээ. Улаанбаатар хотод 750 мянга гаруй тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас өдөрт дунджаар 600 мянга орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Улаанбаатар хотын авто машин зам дээрээ багтахаа больсон нь түгжрэлийн гол шалтгаан билээ. Бүртгэлтэй авто машинуудыг чөлөөтэй зорчуулахын тулд одоо […]
“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах урт болон богино хугацааны ажил арга хэмжээг төлөвлөж зөвлөмжийг гаргасан. Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн Нийтийн тээврийн газраас төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан албан хаагчдад үйлчлэх ажилчдын автобусыг хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар […]
“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр болж, иргэдээс дугаарын хязгаарлалт хийх эсэх талаар санал асуулга авч, олонх зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг зохион байгуулах зөвлөмжийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны www.ulaanbaatar.mn сайтаар санал асуулга авч байна. Иргэд та бүхэн тус линкээр […]
Нийслэлийн Засаг даргын захирамжаар Б.Одбаярыг нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар томиллоо. Батсайханы Одбаяр нь 1990 онд төрсөн бөгөөд Аламеда ахлах сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшжээ. Улмаар АНУ-ын Калифорни мужийн Дэйвисийн их сургуульд 2011-2014 онд Иргэний ба авто замын барилгын инженер мэргэжлээр бакалавр, 2016-2018 онд Геотехникийн инженер ба авто замын барилгын инженерийн магистр зэрэг хамгаалж, мэргэжлээрээ […]
“20 минутын хот” үндэсний хорооны анхдугаар хуралдаан өнөөдөр болж хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар танилцууллаа. Энэ үеэр Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн “ Энэ есдүгээр сард нийслэлд авто зам засвар, шинэчлэлийн ажил хийгдэж, хэсэгчилж автозамыг хаах болсонтой холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Үүнээс гадна гадаад, […]
“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөө”-нд үнэлэлт, дүгнэлт өгөх олон улсын зөвлөх үйлчилгээг өнгөрсөн хоёрдугаар сард зарласан. Дээрх зөвлөх үйлчилгээнд БНСУ-ын “Daehan consultants engineering Co.,LTD” байгууллага шалгарч өнгөрсөн 08 дугаар сарын 24-ны өдөр эцсийн тайлангаа ажлын хэсэгт ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор ажлын хэсэг өнөөдөр хуралдаж “Daehan consultants engineering Co.,LTD” байгууллагын ирүүлсэн эцсийн тайланг хэлэлцэж ерөнхий […]
Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, хамрах тойргийн сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж буй. Энэ ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд 150 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам, сүлжээ холболтын ажил бүрэн дуусаж ашиглалтад […]
Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээнд ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус үйлчилгээнд гарч байна. Улаанбаатар хотын хэмжээнд төрийн өмчийн 72 сургуульд 75 автобус, төрийн бус өмчийн сургуулиудын 140 автобус нийт 215 автобус сурагчдад үйлчилнэ. Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц […]
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан томуугийн өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлээс авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулгантай ярилцлаа. -Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд ямар бодлогыг барьж ажиллаж байна вэ? -Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан хүүхдүүдийн дунд томуу томуу төст өвчлөл нэмэгддэг. Энэ жилийн […]
2010 онд ашиглалтад орсон “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар нь 6.5 метрийн өргөн хоёр эгнээ бүхий авто замтай. Үүнээс хойш ээлжит болон их засварын ажил хийгээгүй бөгөөд уулзвар орчимд замын хөдөлгөөний ачаалал их байдаг. Иймээс тус уулзварын авто замыг 10.5 метр өргөн, гурван эгнээтэй болгохоор шинэчилж байна. Мөн хоёр метрийн өргөн дугуйн зам, 1.5 метр өргөн […]