Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо “Нарантуул” худалдааны төвийн хойно, иргэдийн ярьж заншсанаар “Мангасын ам” гэгддэг хэсэгт ажиллалаа. “Мангасын ам” гэх энэ газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ААНБ-ууд газар авч, орон сууц барьсны улмаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төлөвлөлт хийх боломжгүй болжээ. Иймээс […]
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд “Улаанбаатар кабель кар” төслийн талаар санал солилцов. Улаанбаатар хотын нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, оргил цагуудад хамгийн ихээр бий болдог Яармагийн чиглэлийн түгжрэлийг бууруулах зорилгоор “Улаанбаатар кабель […]
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нийгмийн салбарын байгууллагуудын удирдлагатай уулзлаа. Нийслэлийн нийгмийн салбарын байгууллагууд ирэх онд эрүүл мэнд, боловсрол, биеийн тамир спорт, хүүхэд гэр бүл залуучууд, соёл урлаг, аялал жуулчлал, хөдөлмөр, нийгмийн халамжийн чиглэлээр 127 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төсөл, арга хэмжээд нэмэлт […]
“Ажил хэрэгч Улаанбаатар” ЖДҮ эрхлэгч эмэгтэйчүүдийн уулзалт боллоо. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, НЗД-ын орлогч Л.Хосбаяр болон ЖДҮ эрхлэгч 200 гаруй эмэгтэй оролцсон юм. Улаанбаатар хотын жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөллөөр дамжуулж, бизнесийн салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, шийдлийн санал, санаачилгыг хэлэлцэв. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Жижиг, дунд бизнес […]
БШУЯ, ЭМЯ, ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газраас баталсан бүх шатны сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамж гарсан. Энэ дагуу нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас энэ сарын 3-ны өдрөөс эхлэн сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнс бэлтгэж буй газруудад хүнсний аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх […]
Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан. Уг олон улсын тендерт гүйцэтгэгчээр “Энвижн Энержи” ХХК шалгарсан юм. Өнөөдөр НЗД-ын нэгдүгээр орлогч […]
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК болон “Лариско медиа групп” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй “Юүтонг” үйлдвэрийн 600 автобусанд шууд горимын дижитал дэлгэцийн тоног төхөөрөмжийг суурилуулсан. Ингэснээр иргэдэд нийслэл хоттой холбоотой цаг үеийн мэдээллүүд, хотын соёлыг түгээх болон танин мэдэхүйн контентуудыг хүргэж байна. Түүнчлэн соён […]
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын Салбарын үйл ажиллагаа хариуцсан захирал Кевин Митчелл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтаар талууд “Ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилтийн талаар санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр […]
Сүхбаатар дүүрэг, Их тойруугийн авто зам буюу Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 6-ны өдрийн 22:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солино. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно […]
Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагууд өнгөрсөн сарын дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод 24 цагаар хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Энэ хүрээнд 25.000 гаруй тээврийн хэрэгсэлд […]