Наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто замын

Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо наадамчдын гудамжнаас Эрчим хүчний гудамж хүртэлх 2.8 км авто замын ажлыг гүйцэтгэж буй. Хоногт 23 мянган тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх чадвартай тус авто зам ашиглалтад орсноор яармаг чиглэлийн түгжрэлийг 20 хувиар бууруулах боломжтой. 6 эгнээ зорчих хэсэг бүхий дээрх […]

Энхтайваны гүүрний доор үерийн хамгаалалтын түшиц хана барина

2023 оны долоо, наймдугаар сард болсон үерээс үүдэж Сэлбэ, Дунд гол дагуух зарим хэсэгт үерийн ус хальж, замын нөхцөл хүндэрч байсан. Тэгвэл энэ асуудлыг шийдэхийн тулд НЗДТГ, Захирагчийн ажлын албанаас үе шаттай ажлуудыг хийж байгаа билээ. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доор гурван метр өндөр, 50 метр урт үерийн хамгаалалтын түшиц хана […]

32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг

Нийслэлийн Замын хөгжлийн газраас Чингэлтэй дүүргийн 9,10,11 дүгээр хороо Галданбошигтын гудамж 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчилж байна. Авто замын шинэчлэлийн хүрээнд асфальт бетон хучилт, нөхөн эвдрэл засах, борооны ус зайлуулах худгийн тагийг өндөрлөх ажлууд хийгдэж байгаа юм. Тус авто замыг засварлахдаа бродюрыг солихгүйгээр зорогч механизмаар хуучин хучилтыг зорж хучилтын […]

Механик инженерийн сургуулийн хойно борооны ус зайлуулах 170 метр шугам

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд Механик инженерийн сургуулийн хойно ус ихээр тогтдог байршилд авто замын борооны ус зайлуулах 170 метр шугам хоолойг угсарч байна. Уг ажлыг энэ сарын 22-нд дуусгах бөгөөд энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайханаас тодрууллаа. Тэрбээр “Механик инженерийн сургуулийн хойд хэсэгт ус ихээр тогтдог байршилд ус зайлуулах шугам […]

“Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцыг ирэх XI сард ашиглалтад

Улаанбаатар хотын дөрвөн байршилд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц байгуулж буй. Үүний нэг болох Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн амралтын өдрөөр нээсэн. Тэгвэл Геологийн төв лабораторийн уулзвар болон “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын ажлыг ирэх 11 дүгээр сард дуусгахаар төлөвлөж байна. Энэ талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах […]

Энэ долоо хоногт таван байршилд нийт 5.3 км авто замыг

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ. Тодруулбал, Баянбүрдийн тойргоос 32-ын уулзвар хүртэлх замыг 9 дүгээр сарын 17-ны 23:00 цагт хааж шинэчилж байна.  Тус авто замыг 9 дүгээр сарын 21-ний 06:00 цагт нээнэ. Нисэхийн тойргоос Хурдны зам хүртэлх замыг 9 дүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны өдрийн 06:00 хүртэл […]

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх

Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замыг 9 дүгээр сарын 20-ны 22:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэх юм. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ […]

Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 3.9 км авто замын хөдөлгөөнийг

Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 6 эгнээ бүхий 3.9 км авто замын ажлыг өнгөрсөн 2022 онд эхлүүлсэн. 31 метр урт гүүр, 4 нүхэн гарцтай тус замын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд […]

Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй

“Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ энэ сарын 21-ний бямба гарагт болно. Энэ удаагийн арга хэмжээг зам тээврийн ослоос сэргийлэх, иргэдэд автомашинаас татгалзахыг уриалах зорилгоор зохион байгуулж байна. Өнөөдөр арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашингүй өдөр зохион байгуулах ажлын хэсгийг томилж, бэлтгэл ажлыг хангаж […]

“Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замыг шинэчилнэ

Хан-Уул дүүргийн 24 дүгээр хороо, “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замыг энэ сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд замын урд хэсгийг хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС