Энэ долоо хоногт Улаанбаатар хотын зургаан байршилд авто зам шинэчилнэ. Тодруулбал, Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн зүүн талын авто замаар хөдөлгөөнд оролцох боломжтой. Нарны зам буюу Үндэсний соёл амралтын […]
Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Нотариатчидын танхим, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хамтран “Газрын харилцаан дах нотариатчидын оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар оролцов. Тус сургалтыг НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга Д.Амгалан нээж […]
Нийслэлийн Багахангай дүүргийн ерөнхий боловсролын “Хангай” сургуулийг бие даасан ерөнхий боловсролын хоёр сургууль болгон өөрчлөн байгуулах асуудлыг НИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ. Тус сургуулийн бүтцэд өөрчлөлт оруулах санал иргэдээс ирсэн учраас уг асуудлаар ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийн гишүүд энэ оны зургаадугаар сарын 12-ны өдөр “Хангай” сургуулийн нөхцөл байдалтай танилцсан байдаг. Түүнчлэн сургуулийн багш, ажилтан, эцэг […]
“Эко-хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-д хөрөнгө оруулах талаар НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар танилцуулж, тогтоолын төслийг дэмжиж баталлаа. Танилцуулгын үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Төслийн нэгдүгээр бүрэлдэхүүний хүрээнд Баянхошуу болон Шар хад дэд төвүүдэд нам давхрын 800 өрхийн ногоон орон сууц бүхий эко хотхон, […]
НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр танилцуулж, тогтоолын төслийг баталлаа. Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Сүхбаатар дүүргийн 12, 13 дугаар хороо, […]
Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд явган зам хүрэлцээгүйн улмаас тухайн байршлын 1000 гаруй иргэн, 700 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэг, ажилдаа Драгон төвийн урд талд автомашины хөдөлгөөн ихтэй замаар зорчдог байсан. Энэ асуудлыг шийдэх талаар иргэдээс гомдол их ирдэг байсан тул нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус байршил дахь “Жем Интернэшнл” ХХК, “Сүлжээ” ХХК, “Талх Чихэр” […]
НИТХ-ын ээлжит XXIII хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох талаар танилцууллаа. Танилцуулгад “Нийслэл хотын хүн ам өсөхийн хэрээр барилгажилт, нягтрал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа өнөө үед нийслэлийн гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, […]
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хэрэгжих талбайд ажиллалаа. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2,206 нэгж талбар буюу 158 […]
“Google” компани Улаанбаатар хоттой түгжрэлийг бууруулах чиглэлд хамтарч ажиллах санаачилга дэвшүүлэн, өнөөдөр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Google Maps компанийн Ази Номхон Далайн бүсийг хариуцсан захирал Самуэл Жесси болон холбогдох албаныхан оролцсон юм. “Google” компани […]
Нийслэлийн удирдлагаас Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг 27 жилийн дараа шинэчлэн батлуулж, хотыг нэгдсэн стандарттай болгохоор тусгасан билээ. Улаанбаатар хотод нийт 22 бүлэг, 97 стандартыг мөрдөхөөр төлөвлөж буй. Үүнээс 2022 оны аравдугаар сарын 1-нээс 38 стандарт хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл нэгдсэн стандартын гуравдугаар хэсэг буюу 9 бүлгийн 20 стандартын төслийг боловсруулсан. Эдгээр төслийг холбогдох […]