Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг 2022 онд баталж, 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн боловч уг хуулиар аймаг, нийслэл нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл, хөтөлбөрийг бие даан хэрэгжүүлэх боломжгүй байсан. Тиймээс өнгөрсөн зургаадугаар сарын 5-ны өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, холбогдох журмыг батлахаар болсон. Энэ хүрээнд аймаг, нийслэлд төр, […]
Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, “Миний Хайпермаркет” дэлгүүрийн хойно иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дагуу хот төлөвлөлтийн норм, дүрэм хангаагүй барилга байгууламжид хяналт шалгалт хийж, барилга угсралтын үйл ажиллагааг түр зогсоолоо. Хяналт шалгалтын үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “Иргэн А.Эрмүүн захиалагчтай, “Бармон” компанийн гүйцэтгэж буй уг барилгын ажил суурийн шатандаа явж байхад хяналт шалгалт […]
Өнөөдрийн байдлаар дараах гурван байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Тодруулбал, Худгийн гудамжны авто замаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг өчигдөр буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас хаасан. Авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 4-ний 06:00 цагт нээнэ. Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар хүртэлх авто замыг өчигдөр буюу […]
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Ламд өнөөдөр бараалхлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх хугацаанд Ерөнхийлөгч То Лам нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны […]
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Монголын Үндэсний их сургууль нь үндсэн барилгынхаа зүүн талд зөвшөөрөлгүй дөрвөн давхар карказ босгон, ойр орчмын оршин суугчдын орц, гарцыг хаажээ. Уг зөрчлийг арилгуулахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас барилгын ажлыг зогсоох шаардах хуудас хүргүүлж, холбогдох албаны хүмүүс тухайн байршилд ажиллалаа. Энэ үеэр нийслэлийн Хяналт шалгалтын газрын дарга С.Энхбаяр “МҮИС […]
Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулж иргэдийн ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийслэлийн Орон сууцны бодлогын газраас Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд 5.6 га газрыг чөлөөлж, 13 блок бүхий нийт 462 айлын ногоон орон сууцны хорооллыг барьж буй. Тус хорооллын барилга угсралтын ажлын талаар нийслэлийн Орон сууцны бодлогын […]
Нийтийн тээврийн салбарын парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрлэсэн 600 их багтаамжийн автобусыг өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс үйлчилгээнд нэвтрүүлсэн. Тэгвэл есдүгээр сарын 27-ноос 31 ширхэг угсраа автобусыг ээлжээр оруулж ирж байна. Өнөөдрийн байдлаар эхний ээлжийн автобуснууд “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлд үйлчилгээнд явж байгаа юм. Шинэ урт автобусны үйлчилгээ, чанарын талаар Нийтийн тээврийн бодлогын газрын дарга […]
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд 10 га талбайд 2007 айлын орон сууцны хороолол барих бэлтгэл ажлыг хангаж байна. Тодруулбал, 2024 оны нэгдүгээр сард орон сууцыг барих нээлттэй тендерийг зарлаж, барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сүнг” ХК шалгарсан. Тус хороолол нь сургууль, цэцэрлэгийн цогцолбортой бөгөөд 1-3 өрөө эрчим хүчний хэмнэлттэй, орлогод нийцсэн нийт 14 ширхэг 10 […]
Энэ онд Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж, БНСУ-ын “Духуа инженеринг” компанийн түншлэл шалгарсан. Тэгвэл аравдугаар сарын 3-нд метро барих барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатыг зарлана. Энэ хүрээнд өнөөдөр ажлын хэсгийн хуралдаан болж, метроны техникийн тодорхойлолтыг Тендерийн үнэлгээний […]
Маргааш буюу аравдугаар сарын 1-ний 22:00 цагаас дараах хоёр байршилд авто зам хааж, шинэчилнэ. • Худгийн гудамжны авто замаас “Хангай” хотхон хүртэлх авто замыг аравдугаар сарын 1-ний өдрийн 22:00 цагаас аравдугаар сарын 4-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. • Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хороо, Тасганы овооны уулзвараас 7 дугаар хорооны уулзвар […]