Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн нэгдүгээр сард нурааж, далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг есдүгээр сард эхлүүлсэн. Өнөөдөр тухайн байршилд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас ажиллаж, барилгын явцтай танилцлаа. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном ““Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн газрыг чөлөөлж, доороо 109 автомашины зогсоолтой ногоон […]
Циркийн уулзвараас Барс захын уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийн эгнээг 10 дугаар сарын 4-ний өдрийн 22:00 цагаас 6-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Ингэхдээ баруунаас зүүн чиглэлийн урд хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ […]
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах I шатны тендерийг товлосон хугацаандаа буюу өнөөдөр зарлалаа. Хамгийн сүүлд метро барих төслийн ажлын хэсгийн хуралдаан есдүгээр сарын 30-нд болж, метроны техникийн тодорхойлолтыг баталж, Тендерийн үнэлгээний хороо руу шилжүүлээд байсан юм. Харин их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл метро барих төслийн […]
Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд шинээр авто замын бүтээн байгуулалтыг хийх юм. Тодруулбал, Нарны замын зүүн хэсэгт 3.7 км, Сэлбэ голын баруун эрэгт 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишгээр шинээр барихаар газар чөлөөлж байна. Энэ талаар “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн зохицуулагч […]
Өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас дараах нэг байршилд зам засварлана. Тодруулбал, Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замыг хэсэгчлэн шинэчилнэ. Уг ажлын нэгдүгээр хэсэг болох Шар хадны авто замаас “Улаанхуаран эко” хүнсний зах хүртэл авто замыг өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 23:00 цагаас хааж, 5-ны 06:00 цагт нээнэ. Харин хоёрдугаар хэсэг буюу […]
НЗДТГ болон Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд Өнөр хорооллын арын 2.7 км авто зам, Баянхошуу буюу Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 5.6 км авто замыг цогц, гудамж замын жишиг байдлаар өргөтгөн шинэчилнэ. Одоогоор ажлын зураг төслийг боловсруулж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулаад байна. Бэлтгэл ажлуудыг бүрэн хангаж, гол бүтээн байгуулалтыг […]
Чулуун овооны тойргоос “Оргил” худалдааны төв хүртэлх авто замыг хэсэгчлэн, шинэчилнэ. Уг ажлын нэгдүгээр хэсгийн шинэчлэлийн ажлыг 10 дугаар сарын 6-ны өдрийн 23:00 цагаас 8-ны өдрийн 23:00 цагийн хооронд гүйцэтгэнэ. Харин хоёрдугаар хэсгийг 10 дугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагаас 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд […]
Офицеруудын ордны тойргоос Шар хад хүртэлх авто замын хэсэгчлэн шинэчилнэ. Уг ажлын нэгдүгээр хэсэг болох Шар хадны авто замаас “Улаанхуаран эко” хүнсний зах хүртэл авто замыг 10 дугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас 5-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Харин хоёрдугаар хэсэг буюу “Улаанхуаран Эко” хүнсний захын уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэл авто […]
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын нэгдсэн сургалт, уулзалт өнөөдөр боллоо. Тус уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар болон холбогдох мэргэжлийн байгууллагын удирдлагууд оролцов. Уулзалтын хүрээнд нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын дарга нар сонгуулийн бэлтгэл ажил хангахтай холбоотой цаг үеийн […]
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад ус ихээр тогтдог, ус зайлуулах шугам хоолойгүй байсан. Тиймээс 450 метр ус зайлуулах шугам угсарч, борооны усыг насосоор шахаж зайлуулах станц байгууллаа. Мөн авто зам хэсэгт шүүрт худаг, үзлэгийн худгуудыг стандарт тоо, хэмжээгээр угсарсан байна. Ингэснээр иргэд Тахилтын нүхэн гарцаар борооны улиралд ч гэсэн саадгүй зорчих боломж […]
