Төв талбайд жуулчны мэдээлэл сурталчилгааны төвийг шинээр нээлээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас гадаад, дотоодын иргэд, жуулчдад хэрэгцээт мэдээлэл, зөвлөгөө өгөх, үйлчилгээ үзүүлэх зорилгоор жуулчны мэдээлэл сурталчилгааны төвүүдийг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төв талбайд “Жуулчны мэдээллийн төв”-ийг шинээр нээн ажиллуулж эхэллээ. Тус мэдээллийн төвийн байгууламж гаднаа бөмбөрцөг дугуй хэлбэр бүхий орчин үеийн шийдэлтэй, 4 улирлын турш ашиглаж болох дулааны алдагдал […]

НИТХ-ын анхдугаар хуралдаан болж байна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны сонгуульд хамгийн олон санал авч сонгогдсон 45 төлөөлөгч өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдааныг насаар хамгийн ахмад Г.Батсайхан төлөөлөгч даргалж явууллаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар сонгуулийн үр дүнгийн мэдээллийг хүргэж, үргэлжлүүлэн төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл танилцууллаа. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар “Энэ удаагийн сонгуульд […]

Дараах хоёр байршилд зам засварын ажлыг хойшлууллаа

Асфальт бетоны үйлдвэрт гэмтэл үүссэн тул дараах хоёр байршилд зам засварын ажлыг хойшлууллаа. Тодруулбал, өнөөдөр 23 цагаас хаах байсан Толгойтын замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 21-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр боллоо. Мөн Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замын […]

“Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц болон “Зогсоол” хөтөлбөрийн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа. Энэ онд нийт 87 байршилд авто зам шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 17 байршилд авто зам шинэчилсэн. Үргэлжлүүлэн нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 65 байршилд зам шинэчлэхээс өнөөдрийн […]

Хиймэл оюун ухаан ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгоно

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 29 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 76.6 хувьтай байлаа. Зөвлөгөөний эхэнд “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа авто замын түгжрэл, ачааллыг бууруулахын тулд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн шилжүүлж авах, гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгох, “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, E-Police аппликейшнээр […]

НЗДТГ болон Хил хамгаалах ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг

НЗДТГ болон Хил хамгаалах ерөнхий газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэн нар гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын эзэмшлийн газарт нийслэл хот холбогдох хууль тогтоомжийн дагуу 2500 айлын орон сууц […]

Өнөөдрийн байдлаар 47 байршилд 72.5 км авто замыг шинэчлээд байна

Эрдэнэтолгойн уулзвараас Газарчин дээд сургуулийн уулзвар хүртэлх 1.7 км авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Үргэлжлүүлэн явган хүний замыг нөхөн сэргээхээр ажиллаж байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон НЗХГ-ын дарга Б.Одбаяр нар тухайн байршилд ажиллалаа. Тодруулбал, тус авто зам дагуу гурван байршилд усны ундарга шинээр үүсэж, ус тогтож, авто замд эвдрэл үүсээд байсан юм. […]

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд давс, бодисын нөөцлөлт 80 хувьтай

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд давс, бодисын нөөцлөлт 80 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд 5500 тонн давс, 7000 тонн бодис хэрэглэсэн. Уг хэмжээнд тохируулан энэ оны давс, бодисын нөөцлөлтийг тооцож буй. Өнөөдрийн байдлаар 5500 тонн давс, […]

Гадаад харилцааны яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Гадаад харилцааны яамны уулзвараас Олимпын гүүр хүртэлх замыг 10 дугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг орон сууцтай болгов

Улаанбаатар хотод 2013-2023 он хүртэл гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлсэн. Гэсэн ч дахин төлөвлөлтийн улмаас газраа чөлөөлүүлж, байр авч чадаагүй 640 өрх байна. Хотын дарга Х.Нямбаатар хохирсон өрхийн тооцоог гаргаж, хохирлыг барагдуулж шийдвэрлэж өгөхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон юм. Энэ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 өрхийн асуудлыг шийдэж, орон сууцтай болгов. […]