Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойгоор нийслэлийн үе үеийн удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгчид, иргэд Мэлхийт хөшөө, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Нийслэлчүүддээ ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Одоогоос 385 жилийн тэртээ 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халх […]
Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, нийтийн эзэмшлийн зам, талбайг засаж тохижуулах зорилгоор тохижилтын ажлуудыг үе шаттай хийж байна. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Улиастайн эцсийн автобусны буудлын 903 ам.метр талбайд нийтийн эзэмшлийн зам талбай бий болгох, явган хүний зам талбайн шинэчлэлт сандал, сүүдрэвч, хогийн сав байрлуулах, гэрэлтүүлэг суурилуулах зэрэг ажлыг хийж […]
Нийслэлийн Хот төлөвлөлт судалгааны институт ОНӨААТҮГ-ын 60 жилийн ойн хүрээнд хот байгуулалтын чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачдын дунд “Нийслэл Улаанбаатар хотын хот байгуулалтын хөгжлийн төлөвлөлтийн асуудалд” сэдэвт онол, практикийн эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний бага хурлын эхний шатанд 30 гаруй илтгэл ирснээс өнөөр 10 илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Энэ үеэр Хот төлөвлөлт, судалгааны институт […]
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн өдрийг угтан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газраас сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулах, хүүхэд бүрт сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг манлайлсан “Нийслэлийн шилдэг мeнeжмeнттэй сургууль, цэцэрлэг”-ийг 7 дахь жилдээ, “Шилдэг мeнeжмeнттэй мeнтор сургууль”-ийг анхны […]
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэлийн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү танилцууллаа. Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, аравдугаар сарын 28-ны өдрийн байдлаар 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, улс, […]
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлтийг товч хэлэлцлээ. Зөвлөгөөний эхэнд нийтийн тээврийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 16 байршилд холбоос зам хийх шаардлагатай. Энэ дагуу авто замын ажлын зураг төслийг боловсруулж байгааг Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн гүйцэтгэх захирал Р. Дагва, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Улаанбаатар хотын Ерөнхий […]
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн үйл ажиллагааны албаны захирал Зехра Аббас тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа болон шинээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай АХБ-ны хэрэгжүүлж буй төслүүд нь манай хотын дэд бүтэц, нийтийн тээвэр, […]
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 385 жил, Нийслэл Хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Архивын газраас өнөөдөр “Улаанбаатар хот-100” эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан Үндэсний музейн хурлын зааланд зохион байгууллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга П.Хадбаатар эрдэм шинжилгээний хуралд оролцож буй эрдэмтдэд хандан […]
Энэ оны есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар нийслэлийн товчоодоор нийт 1,058,514 тээврийн хэрэгсэл орж, 705,968 тээврийн хэрэгсэл гарсан байна. Үүнээс Улаанбаатар хотын дугаартай тээврийн хэрэгсэл 867 мянга, хөдөө орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл 182.7 мянга нэвтэрсэн бол Улаанбаатар хотын дугаартай 572,791, хөдөө орон нутгийн дугаартай 133,177 тээврийн хэрэгсэл хотоос гарчээ. Харин нийслэлийн […]