Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран shilen.gov.mn мэдээллийн системийг таниулах, албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, төрийн өмчит байгууллагын нийт 180 албан […]
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Шинжлэх ухаан, технологийн их сургууль, метроны төслийг гүйцэтгэж буй БНСУ-ын “Духуа инженеринг” ХК хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд Улаанбаатар метро төслийн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэхээр ШУТИС, БНСУ-ын Халла их сургуульд “2+2” хөтөлбөрөөр суралцуулж, эхний ээлжид 200 оюутныг сургахаар харилцан тохиролцоод байна. Тэгвэл өнөөдөр мэргэжилтнүүдийг бэлтгэх […]
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Тухайлбал, СХД-ийн хэмжээнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан 303 зөрчлийг илрүүлж, […]
Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарсантай холбоотойгоор шар усны үерийн эрсдэл нэмэгдээд байна. Шар усны үерээс сэргийлж, шаардлагатай байршлуудад суваг татах, далан босгох зэрэг арга хэмжээг ГУББГ-аас авч ажиллаж байна. Энэ талаар Геодези, усны барилга байгууламжийн газрын ашиглалтын инженер Д.Ариунбаатар “Өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатар болон Чингэлтэй дүүрэгт шар усны үер буусан. Тухайлбал, СБД-ийн 15 дугаар хороо […]
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээнд 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн 37 байгууллага, ерөнхий боловсролын 16 […]
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн эрүүл, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайн зөрчил арилгах ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлсэн. Нийслэлийн холбогдох 10 гаруй мэргэжлийн байгууллага хамтран дүүрэг тус бүрийг гурван хэсэгт хуваан […]
The Governor of the capital and Mayor of Ulaanbaatar, Kh. Nyambaatar met with officials led by the Head of the Republic of
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ жил Улаанбаатар хотын хэмжээнд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулна. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдал, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Эхний ээлжид ногоон байгууламж болон автобусны буудлын чийгтэй цэвэрлэгээг […]
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр богино, дунд, урт хугацаанд 10 бүлэг, 79 цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд богино хугацаанд хэрэгжих 27 байршлын долоон төсөл арга хэмжээг танилцууллаа. Тодруулбал, замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршлуудад нийтийн тээврийн автобусны нэгдүгээр эгнээг хоёр үе шаттай өргөтгөж, гэр хороололд нийтийн тээвэр хүртээмжгүй хэсэгт авто зам барьснаар Улаанбаатар […]
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр -2025” арга хэмжээг жанжин Д.Сүхбаатарын талбайд гуравдугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна. Энэ үеэр Казах үндэстний урлагийн болон жүжигчилсэн тоглолт Казах үндэстний бүрэн тоноглол бүхий гэр үзэсгэлэн Кураш бөхийн барилдаан Үндэсний тоглоом наадгай Хоол амталгаа, Гар урлалын үзэсгэлэн худалдаа, […]