Нийслэлийн ЕБС-иудад “Сүү” төсөл хэрэгжиж байна

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсэд байрших зарим ерөнхий боловсролын сургуульд “Сүү” зорилтот төслийг хэрэгжүүлж байна. Хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлааг сайжруулах, агаарын бохирдлоос үүдэлтэй халдварын бус архаг өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор нийслэл, дүүргийн мэргэжлийн байгууллага эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн оролцоо гэсэн хамтын зарчмаар  7 хоногийн 3 өдөр сурагчдад сүү өгч байна.

Тодруулбал, нийслэлийн төсвөөс нэг өдрийг, дүүргийн  төсвөөс, нэг өдрийг эцэг, эх, асран хамгаалагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд НЗДТГ-ын 2024 оны төсөвт 1 тэрбум төгрөгийг суулгасан бол Хан-Уул, Баянзүрх, Баянгол дүүргийн ЗДТГ 767 сая төгрөгийг төсөвт суулгаж санхүүжилтийн эх үссвэрийг шийдвэрлэсэн юм. Уг төслийг энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн  нийслэлийн ерөнхий боловсролын 12 сургуулийн бага ангийн 11,785, дунд ангийн 6418, ахлах ангийн 637 буюу нийт 18840 хүүхдийг эхний ээлжид хамруулан эхлүүлсэн юм. 2024 оны есдүгээр сарын 1-нээс уг төсөл хэрэгжиж байна.

Сүү нь сурагчдын бие махбодод зайлшгүй шаардлагатай үл орлогдох тосны хүчил, аминдэм А, С, Д, В12, рибофлавин, кальци, фосфор, кали, магни, цайр зэрэг чухал шимт бодисуудын дутмагшлыг багасгаж, эрүүл мэнд өсөлт хөгжлийг нь дэмжихийн зэрэгцээ агаарын бохирдлоос үүдэлтэй хүний биед хуримтлагдах хорт бодисыг гадагшуулах өндөр ач холбогдолтой юм.

ТӨСӨЛД ХАМРАГДАЖ СУРГУУЛИЙН МЭДЭЭЛЭЛ:

ДҮҮРЭГ Хамрагдсан сургууль             Дундаж тоо
Бага суурь Бүрэн дунд Нийт хүүхэд
1 Хан-Уул 7-р сургууль 0 1392 637 2029
2 Хан-Уул 89-р сургууль 2220     2220
3 Хан-Уул 161-р сургууль 650 450   1100
4 Баянзүрх 132-р сургууль 348     348
5 Баянзүрх 137-р сургууль 676     676
6 Баянзүрх 147-р сургууль 1203 620   1823
7 Баянгол 141-р сургууль 2494 1132   3626
8 Сүхбаатар 16-р сургууль 1350 989   2339
9 Чингэлтэй 57-р сургууль 685 499   1184
10 Чингэлтэй 17-р сургууль 795 650   1445
11 Сонгинохайрхан 151-р сургууль 604 315   919
12 Сонгинохайрхан 413-р сургууль 760 371   1131
  НИЙТ         18840

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС