Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан Нийслэлйн Засаг дарга, төсөл хэрэгжүүлэгч, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч иргэн, хуулийн этгээдтэй байгуулах гурван талт гэрээнд хавсаргах материалууд:

  1. Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийн хуулбар;
  2. Үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  3. Иргэний цахим үнэмлэхний хуулбар, эсхүл фото зураг бүхий лавлагаа, насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлж буй этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар;
  4. Төсөл хэрэгжүүлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүрэм, гэрээ байгуулж буй этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар;
  5. Газар, үл хөдлөх эд хөрөнгө нь хамтран өмчлөх, эзэмших эрхтэй бол төлөөлсөн хүний нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  6. Газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө буюу төсөл хэрэгжүүлэгчийн төслийн үйл ажиллагааны календарьчилсан төлөвлөгөө /холбогдох албан тушаалтнаар батлуулсан/;
  7. Газар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн болон бусад холбогдох лавлагаа;

Гэрээг таван хувь үйлдэж, нотариатаар батлуулна.