Дугаар А/13 Өмч хамгаалах Байнгын зөвлөлийн  бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр                       Дугаар А/13                     Улаанбаатар хот

Өмч хамгаалах Байнгын зөвлөлийн  бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа , нутаг дэвсгэрийн нэгж , түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн  67.5 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар  зүйлийн 5.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 31,4 дахь хэсэг, Нийслэлийн  иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журам шинэчлэн батлах тухай ” 66 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

 

  1. Байгууллагын эзэмшилд байгаа эд хөрөнгийг хууль, журамд нийцүүлэн ашиглах, хамгаалах, шилжүүлэх чиг үүрэг бүхий өмч хамгаалах Байнгын зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн байгуулсугай. Үүнд :

 

Дарга: Захиргаа, санхүү хэлтсийн дарга
Гишүүд: Ахлах нягтлан бодогч

 

Газар зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн

 

Дэд бүтцийн төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн
Төсөл хөтөлбөр хариуцсан

Мэргэжилтэн

 

Нарийн бичгийн дарга

 

Програм хангамж, сүлжээний мэргэжилтэн
  1. Өмч хамгаалах байнгын зөвлөлийн үйл ажиллагааг холбогдох хууль, журмын дагуу удирдан зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн даргад үүрэг болгосугай.
  2. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 29 өдрийн А/57 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.

 

ДАРГЫН АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                                                  Г.ГАНХҮҮ