ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАН ШИЙДВЭР
Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь анх Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 190 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/89 дүгээр захирамжаар Гэр хорооллын хөгжлийн газар нэртэй байгуулагдсан. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/635 дугар захирамжаар Гэр хорооллын дэд бүтцийн газар, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/241 дүгээр захирамжаар Орон сууцны дэд бүтцийн газар, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 360 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/1034 дүгээр захирамжаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нэртэй болж тус тус өөрчлөн байгуулагдсан.
Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/443 дугаар захирамжаар Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь Захиргаа, санхүүгийн хэлтэс, Бодлогын хэрэгжилтийн хэлтэс, Орон сууцны дэд бүтцийн хэлтэс, Хэсэгчилсэн төлөвлөлтийн хэлтэс, Төслийн зохицуулалтын хэлтэс гэсэн 5 хэлтэс, нийт 22 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
АЛСЫН ХАРАА
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг эрүүл аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлөөр хангаж, гэр хорооллын бүсийг инженерийн болон нийгмийн дэд бүтэц бүхий цогц хороолол болгон хөгжүүлнэ.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Газрын зорилго нь гэр хорооллыг нийгмийн болон инженерийн дэд бүтцээр хангагдсан орон сууцны хороолол болгон хөгжүүлж, иргэдийн амьдрах орчин, нөхцөлийг сайжруулахад оршино
СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
Стратегийн зорилго 1:
Төрөөс гэр хорооллыг хөгжүүлэх, орон сууцны талаар баримтлах бодлого, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан иргэдийн амьдрах орчин, орон сууцны чанар, хүртээмж, дэд бүтцийн хангамжийг нэмэгдүүлэх нэгдсэн бодлогоор хангана.
Стратегийн зорилго 2:
Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслүүдийг хэрэгжүүлж, инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, орчны бохирдлыг бууруулсан орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ.
Стратегийн зорилго 3:
Нийслэлийн гэр хорооллын газрыг дахин зохион байгуулж, бие даасан болон хэсэгчилсэн инженерийн дэд бүтцээр хангах, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хэмнэлттэй шинэ технологийг судалж, нэвтрүүлэх төслийн санал гаргана.
Стратегийн зорилго 4:
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх ажлын хүрээнд гадаад, дотоодын зээл, тусламжаар иргэдийн орлогод нийцсэн, шинэлэг технологи бүхий төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар нийслэлийн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлнэ.
Стратегийн зорилго 5:
Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, төрийн албан хаагчдын ажлын үр нөлөө, ур чадвар, чадавхыг бэхжүүлэх, нийгмийн баталгааг хангах, мэргэшсэн хамт олон бүрдүүлнэ.
Стратегийн зорилго 6:
Байгууллагын чиг үүрэгтэй холбоотой гарсан тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулж, тайлагнах, дотоод үйл ажиллагааны хяналт шалгалт, үйл ажиллагааг сайжруулна.
ЭРХЭМЛЭХ ҮНЭТ ЗҮЙЛС
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ